ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

НАМАРЗАН БАГИЙН МАЛЧИН Ц.ГАНБАТЫН ГЭР БҮЛ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИД БОЛЛОО

2021-06-23

Эрдэнэбүрэн сумын Намарзан багийн малчин Ц.Ганбат, нар 4 аав ээжийнхээ малч удмыг хадгалж, 4 улиралд зохицуулан малаа 5 төрөл дээр нь өсгөж, 1991 оноос эхлэн 30-аад жил мал маллаж байна. 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 1000 гаруй мал тоолуулж, “Аймгийн аварга малчин”-аар шалгарсныг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Эрдэнэбүрэн сумын Засаг дарга У.Цэрэнтогтох болон сумын удирдлагуудын хамтаар гардуулан өгч баяр хүргэлээ.

Намарзан багийн малчин аймгийн аварга малчин Ц.Ганбатын гэр бүл малынхаа үүлдэр угсаанд анхаарч малаас гарах түүхий эдийн ашиг шимийг сайжруулан нэмэгдүүлэх тал дээр анхаарч ноосны чиглэлийн хуцаар хонин сүргийнхээ бүтцийг сайжруулж яваа туршлагатай малчид юм.

Аймгийн аварга малчин Ц.Ганбат хэлэхдээ: 4 аав ээжийнхээ малч удмыг дагаж, буурийг нь сахиж мал маллаж ийм нэр хүндтэй шагнал авсандаа баяртай байна гэлээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 62
31 / 50%
13 / 21%
11 / 18%
7 / 11%