ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН Н.БАЯНЦАГААН, Д.ЭНХБАЯР

2021-06-22

Эрдэнэбүрэн сумын Шураг багийн малчин Н.Баянцагаан бага наснаасаа аав ээжтэйгээ мал маллаж байгаад 2003 онд эхнэр Д.Энхбаяртай гэр бүл болохдоо 40 толгой малтай гэр бүл болж байжээ. 2003 оноос эхлэн тасралтгүй 18 жил мал маллаж, 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 1700 гаруй мал тоолуулж “Аймгийн аварга малчин” боллоо.
 
Аймгийн аварга малчин Н.Баянцагаан, Д.Энхбаяр нар малынхаа үүлдэр угсааг сайжруулахын тулд алтайн хуцаар хонин сүргээ, Увс аймггийн Өлгийн улаан ухнаар ямаан сүргээ, мах, сүүний чиглэлийн бухаар үхэр, хурдан угшлын азаргаар адуун сүргийнхээ угсааг сайжруулж байна.
 
Аймгийн аварга малчин Н.Баянцагаан, Д.Энхбаяр нар 4 айл өрхийг 20 гаруй малаар малжуулж, залуу үеийн малчдад мал маллах арга ухааныг зааж сургаж яваа залуу малчид юм.
 
Эрдэнэбүрэн сумын Шураг баг 184 өрх, 636 хүн амтай, багийн иргэдийн 134 өрх нь малчин байна. Тус баг 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 53000 мянган мал тоолуулж, энэ хавар төл малаа 100 хувь хүлээн авсан байна.
 
Шураг багаас 2019 онд Монгол улсын Хошой аварга малчнаар Ц.Насанжаргал тодорч байжээ. Аймгийн аварга малчин Н.Баянцагаан, Д.Энхбаяр нар Шураг багийн 23 дахь аварга малчид юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%