ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

БАЯНГОЛ БАГИЙН АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН Б.ДАВААСҮРЭН, Н.НЯМХҮҮ

2021-06-22

Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн малчин Б.Даваасүрэн, Н.Нямхүү нар 2000 онд гэр бүл болохдоо 100 бог малтай мал маллаж эхлээд өдгөө 21 жил мал маллаж байгаа туршлагатай малчид юм. Эрдэнэт мал сүргээ 5 төрөл дээр нь өсгөж, 2016 онд “Сумын аварга малчин” болж байсан бол 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 1100 гаруй мал тоолуулж “Аймгийн аварга малчин”-аар шалгарсныг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Эрдэнэбүрэн сумын Засаг дарга У.Цэрэнтогтох болон сумын удирдлагуудын хамтаар гардуулан өгч баяр хүргэлээ.
 
Эрдэнэбүрэн сумын Баянгол баг 146 өрх, 444 хүн амтай 12000 гаруй мал тоолуулж, энэ хавар төл малаа 100 хувь хүлээн авсан байна. Тус багаас улсын аварга малчин 3, Алтан төлийн эзэн 1, аймгийн аварга малчин 20 гаруй, аймгийн хошой аварга малчин 3 төрөн гаржээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 62
31 / 50%
13 / 21%
11 / 18%
7 / 11%