ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН Ч.ТӨРТҮВШИН, Б.МЯГМАРСҮРЭН

2021-06-22

Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин Ч.Төртүвшин 14 настайгаасаа эхлэн өвөө эмээтэйгээ мал маллаж, 2002 онд эхнэр Б.Мягмарсүрэнтэй гэр бүл болохдоо 150 толгой малтай гэр бүл болж байжээ. Ч.Төртүвшинийнх 2003 оноос Эрдэнэбүрэн сумын Хонгио багт суурьшин малаа 5 төрөл дээр нь өсгөж, 2015 онд “Сумын аварга малчин”-аар шалгарч бол 2020 онд “Аймгийн аварга малчин”-аар шалгарлаа.
 
Аймгийн аварга малчин Ч.Төртүвшин, Б.Мягмарсүрэн нар малынхаа үүлдэр угсааг сайжруулахын тулд Дорнод, Увс аймгийн хуцаар хонин сүргээ, Дорнод аймгийн азарга, Сэлэнгэ аймгийн бухаар малынхаа эцэг малыг сольж үүлдэр угсааг нь сайжруулж байна.
 
Малынхаа эцэг малыг өөр аймаг, сумдын малаар сольсноор малын ашиг шим илүү их нэмэгддэг гэж аймгийн аварга малчин Ч.Төртүвшин хэллээ. Мөн залуу дүү нартаа мал маллах арга ухааныг заан сургаж, 3-4 айлыг малжуулж, цалин хөлс, идэшний малаар цалинжуулж байна гэлээ.
 
Аймгийн аварга малчин Б.Мягмарсүрэн хэлэхдээ: Миний аав Монгол улсын аварга малчин П.Батжаргал гэж хүн байсан. Би гэр бүлийнхээ хамтаар малаа маллаж, аав ээжийнхээ авсан цолыг бататгаж, улсын аварга малчид болохын төлөө хичээн ажиллаж байна.
 
Аймгийн аварга малчин Ч.Төртүвшин, Б.Мягмарсүрэн нар Эрдэнэбүрэн сумын сургуулийн дотуур байрны хүнсний хэрэгцээнд малынхаа мах, сүүг нийлүүлж байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 62
31 / 50%
13 / 21%
11 / 18%
7 / 11%