ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ХОВД АЙМГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГҮЙЦЭТГЭЛД АЙМГИЙН ИТХ-ААС АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЖ ХЯНАЛТ ТАВИНА

2021-06-22

2021 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар 101 төрлийн 8,1 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээ батлагдан хэрэгжихээс одоогоор 95 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагаа зарлагдаж 70 ажлын гүйцэтгэгч аж ахуйн нэгж шалгаран гэрээ байгуулан ажил гүйцэтгэж эхлээд байна. Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд аймагт эрх шилжсэн 14 төрлийн 16,4 тэрбум төгрөгийн ажлын тендер шалгаруулалт бүрэн зарлагдаж үүнээс 2 ажлын гэрээ байгуулагдаж бусад ажил нь тендер хүлээн авах шатандаа байна.
 
Энэхүү ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаар тогтоолоор төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт, аймгийн 2021 оны төсөвт батлагдсан болон эрх нь шилжиж ирсэн хөрөнгө оруулалтын ажлын явц, үр дүнд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Бадамсэд, гишүүдээр аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.
 
Тус ажлын хэсэг өнөөдөр /2021.06.22/ ажлын эхний хурлаа хийж, хуралд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди оролцож, Ховд аймагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын чанар, ажлын бүтээмж зэрэгт хяналт шалгалтыг үр дүнтэй зохион байгуулж, зөвлөн тусалж ажиллахыг үүрэг болголоо.
 
Ажлын хэсэг 2 үе шаттай хяналт шалгалт хийх бөгөөд эхний үе шат нь 2021 оны 06 дугаар сарын 20-ноос 07 дугаар сарын 05-ныг хүртэл, хоёрдугаар үе шат 2021 оны 10 дугаар сарын 10-наас 11 дүгээр сарын 10-ныг хүртэлх хугацаанд ажиллаж ажлын үр дүнг Тэргүүлэгчдийн хуралдаанд мэдээлж иргэд олон нийтэд хүргэх юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 62
31 / 50%
13 / 21%
11 / 18%
7 / 11%