ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

АВИЛГЫН ЭСРЭГ ХУУЛИЙН ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-06-21

Аймгийн ИТХ-ын ажлын албанаас Аймгийн цагдаагийн газар, Хууль зүйн хэлтэстэй хамтран “Авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил” сэдвээр 6-р сарын 8-ны өдөр цахим сургалт зохион байгууллаа. Сургалтад сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар хамрагдлаа.
Сургалтаар Авлигын эсрэг хуулийн 7-р зүйлд зааснаар “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, “Төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, “Албан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” зэрэг зүйл заалтын хүрээнд сургалт мэдээлэл хийлээ.
Сургалтыг Цагдаагийн ахмад С.Эрдэнэбилэг, Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Л.Ариунзаяа нар хийлээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%