ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН Х.СЕРИКБОЛ, Т.НУРШАШ

2021-06-15

Ховд сумын Цагаанбургас багийн малчин Х.Серикбол бага наснаасаа ээжийн хамт нэгдлийн мал маллаж байгаад 1996 онд эхнэр Т.Нуршаштай гэр бүл болж, мал сүргээ 5 төрөл дээр нь өсгөж, 2003 онд сумын аварга малчин болж, 2020 онд “Аймгийн аварга малчид” боллоо.
 
Х.Серикболынх 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 1300 гаруй мал тоолуулж, сумандаа тэмээн сүргээрээ тэргүүлж, жил бүр 20 ботго бойжуулдаг байна.
 
Аймгийн аварга малчин Х.Серикбол, Т.Нуршаш нар 3 айл өрхийг туслах малчнаар ажиллуулж, 20-30 гаруй толгой малаар малжуулжээ.
 
Аймгийн аварга малчин Х.Серикболынх нийгмийн хариуцлагын хүрээнд гэр бүлийн хамтааар ковид-19 цар тахлын үед сумын Эрүүл мэндийн төвд 1 сая төгрөг хандивлаж, хандивын мөнгөөр зайнаас халуун хэмжигч, цэр соруулагч авсан гэж сумын Эрүүл мэдийн төвийн эмч хэлж байлаа.
 
Ховд сумын Цагаанбургас баг 185 өрх, 800 гаруй хүн амтай, оны сүүлчээр 63,000 мянган мал тоолуулж, энэ хавар төл малаа 80 хувьтай хүлээн авсан байна. Х.Серикбол багийн 18 дахь аймгийн аварга малчнаар шалгарчээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 62
31 / 50%
13 / 21%
11 / 18%
7 / 11%