ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ М.СЕРИКБЕРГЕН

2021-06-15

Ховд сумын Дунд ус багийн тариаланч М.Серикберген 1992 оноос эхлэн газар тариалангийн салбарт гэр бүлээрээ ажиллаж, 2014 онд сумын аварга тариаланчаар шалгарч байсан бол 2020 онд “Аймгийн аварга тариаланч”-аар шалгарсныг аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг 05 дугаар сарын 20-нд гардуулан өгч баяр хүргэлээ.
 
Аймгийн аварга тариаланч М.Серикберген Буянт сумын Зэгэст багийн нутагт өөрийн эзэмшлийн талбайд гэр бүлийн хамтаар жимс, хүнсний ногоо, тарвас, амтат гуаг тариалж, жил бүр 3га газраас жимс, нарийн ногоо, 2га газраас тэжээлийн ургамал, 1га талбайгаас 20тн мөмс, 80 гаруй тн лууван, манжин хураан авч сумын төрийн байгууллагуудад нийлүүлдэг байна.
 
М.Серикберген чанартай ногоо, үрийн төмсийг, газар тариалан эрхэлж буй шинэ залуу дүү нартаа зааж сургасаар байна.
 
Мөн сумын ургацын баяраар тарвас, өргөст хэмх зэрэг ногоогоор жил бүр оролцож, 2014 оны ургацын баяраар 14кг хамгийн том тарвасаар шалгарч байжээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 62
31 / 50%
13 / 21%
11 / 18%
7 / 11%