ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАГИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ НЭГДСЭН ЦАХИМ СУРГАЛТЫГ 5 ДАХЬ УДААГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-04-29

Аймгийн ГХУСАЗСЗ, Шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газраас хамтран, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Ховд аймгийн нийт сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн сумдын дарга, гишүүд болон “Хууль, шүүхийн үйл ажиллагааг сурталчлах сумын багийн гишүүд, төрийн албан хаагчдад зориулсан “Эрх зүйн тусгайлсан мэдлэг олгох 5 дахь удаагийн сургалт”-ыг батлагдсан хуваарийн дагуу өнөөдөр /2021.04.29/ Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар цахимаар зохион байгууллаа.
 
Сургалтын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ажилтан, шийдвэр гүйцэтгэгч н.Саран “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль" сэдвээр удирдан явуулж, цахим сургалтад 17 сумын 112 удирдах болон гүйцэтгэх төрийн албан хаагчид оролцож, шүүхийн тухай хуулийн хэрэгжилт, зохицуулалтын талаар асуулт асууж, санал солилцлоо.
 
Цахим нэгдсэн сургалтыг аймгийн Шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн мэргэшсэн төрийн албан хаагчид батлагдсан хуваарийн дагуу “Захиргааны Ерөнхий хууль”, “Зөрчлийн тухай хууль”, “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль” зэрэг сэдвүүдээр зохион байгуулав.
 
Сургалтын төгсгөлд аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди энэхүү 5 удаагийн сургалтанд идэвхтэй оролцож, хууль, эрх зүйн мэдлэг, хууль хэрэглээний ур чадвараа нэмэгдүүлж, гэмт хэрэг зөрчил, соён гэгээрлийг түгээн дэлгэрүүлж, ард иргэддээ төрийн үйлчилгээг чанар, үр бүтээлтэй хүргэж, цаашид ард иргэдтэйгээ илүү ойрхон, үр дүнтэй хамтран ажиллахыг хүсч, ажлын амжилт хүслээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%