ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТНЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-03-10

Аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ, аймгийн ЗДТГ, Ховд аймаг дахь Цагдаагийн газар хамтран Цагдаагийн албаны тухай хууль, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн засаглалын бодлогын “Амар тайван аюулгүй нийгэм”-ийн 4.3 дугаар заалтын хэсгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Олон нийтийн цагдаа нарт мэдлэг олгох, практикт хэрэглэх ур чадварыг сайжруулах, ажлын идэвхи санаачлагыг өрнүүлж, үр дүнг дээшлүүлэх зорилгоор сумдын олон нийтийн цагдаа нарын сургалтыг энэ сарын 09-10-ны өдрүүдэд зохион байгууллаа.
 
Энэ үеэр Үенч сумын олон нийтийн цагдаагаар 26 жил ажиллаж байгаа С.Пүрэвсүрэн, Дөргөн сумын олон нийтийн цагдаа Д.Баатархүү нарт аймгийн Цагдаагийн газрын “Баярын бичиг” гардууллаа. Мөн аймгийн ГХУСАЗСЗ-ийн санхүүжилтээр Булган сумын олон нийтийн цагдаа Б.Ариунбатад ажлын дүрэмт хувцас, гардуулан өгч ажлын амжилт хүслээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%