ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР 21 АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА НАРТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ

2020-12-02

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос Гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нартай цахим уулзалт хийж , өвөлжилтийн нөхцөл байдал болон коронавируст цар тахлын үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар ярилцлаа. Мөн Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн талаар ярилцаж, ИТХ-ын дарга нарын саналыг сонссон юм. Энэхүү хуралд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Энхтөр оролцож Дорнод аймгийн Онцгой комиссоос гаргасан бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн дэглэм буурсан үед хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний түр журмыг, өвөлжилтийн нөхцөл байдлыг танилцуулав. Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ: Улс орны хөгжилд чухал нөлөө үзүүлэх энэ хуулийн төслийг орон нутгийн удирдлагуудаар дахин хэлэлцүүлж , саналыг нь тусгаж ажиллана. Цаашид аливаа хуулийн төслийг хэлэлцэхдээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дамжуулан ард иргэдийн саналыг авч, хуульд тусгадаг болох шинэ жишгийг нэвтрүүлж байгааг онцлон хэлэв.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%