ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ИТХ-ын 02 дугаар хуралдааны тэмдэглэл /2020.12.18/

2020-12-31

Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацааны ээлжит 2 дугаар хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагт Соёлын твөийн  танхимд эхлэв. Хуралд оролцох 21 төлөөлөгчөөс, төлөөлөгч Д.Зоригоо өвчний улмаас чөлөө авч, 20 төлөөлөгч оролцож 95.2%-ийн ирцтэй байв. Хуралдаан эхлэхийн өмнө ИТХ-ын дарга Т.Эрдэнэбат анхдугаар хуралдаанд оролцоогүй Хурлын төлөөлөгч Л.Бат-Эрдэнэ, М.Энхбат, А.Лхагвасүрэн нарт төлөөлөгчийн энгэрийн тэмдэг, үнэмлэхийг нь гардуулав. Мөн улс нийгмийн болон төр захиргаа , хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан, нийгмийн сайн үйлсийн санаачилга хэрэгжүүлсэн зарим хүмүүсийг шагнаж урамшуулав. Үүнд. ХӨСҮТ-д 100 ямаа хандивласан 2-р багийн малчин Х.Хашчулуун, Д.Мөнхзул нарыг болон Засаг даргын орлогч дарга Ч.Цэдэвсүрэн, 2-р багийн улсын аварга малчин А.Насанжаргалыг тус тус Төмөрбблаг сумын дээд шагнал Нутгийн бахархал медалиар, сумын ИТХ-д гэр интернетийн төхөөрөмж хандивласан 2-р багийн улсын аварга малчин Д.ХҮрэлбаатарыг ИТХ-ын хүндэт өргөмжлөл, дурсгалын зүйл болох уран зургаар шагнаж урамшуулав. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%