ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

2020-12-18

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 123 дугаар зарлигаар Төрийн дээд одон медиалаар шагнагдсан нэр бүхий иргэдийн төлөөлөл болох Ховд аймгийн Жаргалант сумын иргэн, хөгжмийн зохиолч Базарсадын Хүрэлбаатар, Барилгын салбарын ахмад ажилтан Дарамын Дамдин нар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор, Буянт сумын иргэн, бариа засалч Г.Шомбо, Баатархайрхан өрхийн эрүүл мэндийн төвийн бага эмч Х.Кулиза нар “Алтан гадас одон”-гоор, ахмад настан Л.Пунсалдулам “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнагдлаа.
Мөн Жаргалант сумын иргэн, Нийгмийн даатгалын газрын тэтгэврийн байцаагч Д.Дэлгэрмаа “Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан” цол тэмдэгээ гардан авлаа.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%