“Эх
хэлний өдөр”-ийг тохиолдуулан олон угсаатны бүлгүүдийн хэл аялгуу, аман зохиол, уран зохиолын
төрөл зүйлийг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, гоц авьяастныг
тодруулан алдаршуулах, соёлын өвийн санд хадгалан хамгаалах зорилгоор аймгийн
ИТХ, БСУГ, ГБХЗХГ хамтран 09-р сарын
24-28-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.
Тус цахим уралдаанд ардын билэг зүйн аман зохиолыг
өвлөн тээгч 15 ардын авьяастан оролцож, тэргүүн байрт Манхан сумаас оролцогч
М.Цэндхорлоо /“Захчин
угсаатны аман яриа”/, дэд
байрт Дөргөн сумаас оролцогч С.Дэжид, Э.Буянтогтох / Дөрвөн угсаатны аман яриа “Бага насны дурсамж”/,
гутгаар байрт Жаргалант сумаас оролцогч С.Хоролсүрэн /“Урианхай эхнэрийн яриа”/, тусгай байрт Жаргалант сумаас оролцогч Т.Амартайван /“Дөрвөд аман яриа”/-гаар тус тус шалгарав.
Мөн
цахим орчинд хамгийн олон хандалт авсан өвлөн уламжлагчаар Дөргөн сумаас
оролцогч Б.Төвсайхан /Дөрвөд
угсаатны бэлэг дэмбэрэлийн
үг/ шалгарч шагналаа гардан авсан
юм.
“Ардын
билэг зүйн аман зохиол”-ын цахим уралдааны шилдэг оролцогчдод шагнал гардуулах
үйл ажиллагаа энэ сарын 02-ны өдөр Нутгийн удирдлагын ордны Хүндэтгэлийн
өргөөнд боллоо. Энэ үеэр аймгийн удирдах ажилтнууд, салбарын мэргэжилтнүүд,
ардын авьяастнуудын төлөөлөл оролцлоо.