ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

АЙМГИЙН ГХУСАЗСЗ-ӨӨС ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2020-11-03

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсанаар Ховд аймгийн Шүүх шинжилгээний албаны үйл ажиллагаанд зориулж 4.500.000 мянган төгрөгийн үнэ бүхий техникийн үзлэг хийх багц тоног төхөөрөмжийг өнөөдөр /2020.11.02/ аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Г.Пүрэвганди хүлээлгэн өглөө.

Аймгийн ИТХ-ын даргаар дахин сонгогдсон Г.Пүрэвганди эхний ажлаа Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлаар эхлүүлж байна.

Шүүх шинжилгээний алба ажлын үйл ажиллагаандаа зориулж багц тоног төхөөрөмж авахаас гадна Ховд аймгийн 17 сумдад байгаа түүхийн дурсгалт, ховор үнэт зүйлсийг гэмт хэрэг нотлоход тэнцэхүйц чанарын өндөр түвшинд бүртгэлжүүлж, гэрэл зураг болгон хөмрөг үүсгэх ажлыг зохион байгуулсан байна. Тус үйл ажиллагааг зохион байгуулснаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэн нотлоход чухал ач холбогдолтой юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%