ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР Б.ДҮГЭРЖАВЫГ ДАХИН ТОМИЛУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДАД ӨРГӨН МЭДҮҮЛЭХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА

2020-11-03

МАН-ын бүлгээс Мянгад сумаас сонгогдсон төлөөлөгч Батсуурийн Дүгэржавыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, танилцуулав. Энэ асуудалтай холбогдуулан АН-ын бүлгээс дэгийн дагуу нэг цагийн завсарлага авч, хуралдаан дахин үргэлжиллээ.

АН-ын бүлгээс аймгийн Засаг даргад хэн нэгэн төлөөлөгчийн нэрийг дэвшүүлсэнгүй. Харин завсарлагааны хугацаанд аймгийн Засаг даргад нэр дэвшигч Б.Дүгэржавтай уулзаж ирэх 4 жилд аймаг, орон нутгийн хөгжлийн талаар хэрхэн хамтарч ажиллах, цаашид зайлшгүй анхаарлаа хандуулж ажиллах асуудлын талаар санал солилцсон байна.

Ингээд аймгийн Засаг даргад нэр дэвшигчийн санал хураалтыг илээр явуулж хуралдаанд оролцсон 40 төлөөлөгчийн 100 хувийн саналаар Б.Дүгэржавыг аймгийн Засаг даргаар томилуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлэх тогтоолын төслийг батлав.

Үүний дараа аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Анхдугаар хуралдааныг хааж үг хэлсэний дараа Монгол Улсын төрийн дуулал эгшиглүүлэн хуралдааныг өндөрлөлөө.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%