Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.5-д зааснаар Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчдийг 7-11 Төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэсэн заалтыг үндэслэн Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр МАН-аас Г.Пүрэвганди, М.Ганзориг, Т.Баярсайхан, Ж.Батсайхан, Б.Амаржаргал, Л.Бадамхорлоо, Г.Цэдэнбал, Т.Бергенбай, Д.Эрдэнэцэцэг, АН-аас Л.Энхбаяр, Б.Бадарч нарын 11 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.
Мөн хэлэлцэх асуудлын дараалал ёсоор аймгийн ИТХ-ын дэргэдэх бүтцийн хороог Нутгийн удирдлага, хууль, эрх зүй гадаад харилцаа, ёс зүйн хороо, Төсвийн хяналт, Эдийн засгийн хороо, Нийгмийн бодлогын хороо, Хүнс, Хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлалын хороо, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хороо гэсэн хороотой, хороо бүр 9-11 Төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй байхаар болж тогтоолын төслийг баталлаа.