ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ХОВД АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР ГОМБООГИЙН ПҮРЭВГАНДИ ДАХИН СОНГОГДЛОО

2020-11-02

Аймгийн ИТХ-ын аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал анхдугаар хуралдааны хэлэлцэх асуудлын дараалал ёсоор аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдааны дэгийг 23 зүйлтэйгээр Төлөөлөгчдийн олонхийн саналаар баталлаа.

Үүний дараа аймгийн ИТХ-ын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж, МАН-ын бүлгээс Жаргалант сумын Тахилт багаас сонгогдсон Төлөөлөгч Г.Пүрэвгандийг аймгийн ИТХ-ын даргад нэр дэвшүүлж танилцуулсан бол АН-ын бүлгээс аймгийн ИТХ-ын даргад хэн нэгэн Төлөөлөгчийн нэрийг дэвшүүлсэнгүй.

Санал хураалтыг илээр явуулж, хуралдаанд оролцсон 40 Төлөөлөгчийн 100 хувийн саналаар Г.Пүрэвганди аймгийн ИТХ-ын даргаар дахин сонгогдлоо. Тэрбээр, Аймаг, орон нутгийнхаа хөгжил, цэцэглэлтийн төлөө, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр хичээн зүтгэх болно. Өмнөхөөсөө илүү сайн ажиллах үүрэг, хариуцлага ирлээ. Үүрүүлсэн ачааг дааж ажиллана гэж хэлсэн үгэндээ онцоллоо.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%