Аймаг, нийслэл, сум
дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаан энэ сарын 01-ний өдөр аймгийн
Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд 09.30 минутанд эхэлж, хуралдаанд
ирвэл зохих 41 Төлөөлөгчөөс 40 Төлөөлөгч хүрэлцэн ирж 97,5 хувьтай хурал
хуралдлаа.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасны дагуу Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад Т.Баярсайхан нээж, хуралдааныг удирдав.
Аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдааны хэлэлцэх асуудлын дараалал ёсоор аймгийн ИТХ-ын ээлжит сонгуулийн дүнг аймгийн Сонгуулийн хорооны дарга Б.Сандагсүрэн танилцуулж, хуралдаанд оролцогчдын саналаар Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрлөө. Ховд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр:
1. Баатарын Нямсүрэн
2. Маамуугийн Ганзориг
3. Сандагсүрэнгийн Гантөмөр
4. Цэнджавын Цогтбаяр
5. Халтайн Батболд
6. Дамдиндоржийн Цэвээнравдан
7. Гомбожавын Цэдэнбал
8. Даваагийн Эрдэнэцэцэг
9. Баасанхүүгийн Амаржаргал
10. Лхагвын Энхбаяр
11. Доржцогтоогийн Батхуяг
12. Төөмөөгийн Баяртогтох
13. Тухыны Бергенбай
14. Тогтохын Жаргалсайхан
15. Намжилын Ганбат
16. Сүхбаатарын Баянмөнх
17. Гомбоогийн Пүрэвганди
18. Даваанямын Бадамсэд
19. Жигжидсүрэнгийн Батсайхан
20. Баттөмөрийн Батбулган
21. Баатаржавын Гантулга
22. Содноогийн Баярсайхан
23. Жамъянжавын Дамдинбазар
24. Пүрэвдоржийн Эрдэнэ-Очир
25. Оюунгэрэлийн Ганцоож
26. Пүрэвийн Цогбадрах
27. Батсуурийн Бадарч
28. Тумагийн Дэлгэрсайхан
29. Буянтын Батбилэг
30. Пүрэвдашийн Гэрэлсүрэн
31. Дамдины Ганбат
32. Басангийн Батболд
33. Түдэвийн Баярсайхан
34. Батсуурийн Дүгэржав
35. Лхагвацэрэнгийн Бадамхорлоо
36. Энхээгийн Уртнасан
37. Даваагийн Цэрэнбадам
38. Хасымын Жаукар
39. Баяраагийн Анхбаяр
40. Намхайн Батцагаан
41. Уртнасангийн Цэрэнтогтох нар сонгогдлоо.
Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөн тогтоосны
дараа шинээр сонгогдсон Төлөөлөгчдөд энгэрийн тэмдэг, үнэмлэхийг хуралдаан
даргалагч Т.Баярсайхан гардуулан өглөө.
Ховд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн 34 нь
эрэгтэй, 7 нь эмэгтэй байна. Үүнээс хамгийн ахмад нь Мөст сумаас сонгогдсон
төлөөлөгч Т.Баярсайхан /56 настай/, хамгийн залуу нь Жаргалант сумын Наран
багаас сонгогдсон Т.Бергенбай /30 настай/ байна.
Харин анх удаа сонгогдсон 23, улиран сонгогдсон
14 төлөөлөгч байгаа юм. Мөн дахин сонгогдсон буюу өмнөх жилүүдэд ажиллаж байсан
дөрвөн төлөөлөгч байна. Үүнд:Г.Пүрэвганди, Б.Дүгэржав, М.Ганзориг,
Д.Цэвээнравдан, Б.Амаржаргал, Э.Уртнасан нар юм.