Цоохор ирвэс нь сүүлийн 16 жилд 20 гаруй хувиар цөөрсөн байна. Цоохор ирвэс цөөрсөөр байгаагийн шалтгаан нь бэлчээрийн доройтлоос үүдсэн амьдрах орчин, идэш тэжээл бологч амьтдын хомстол, хүн ирвэсийн зөрчил, уур амьсгалын өөрчлөлт түүнчлэн хулгайн ан, хууль бус худалдаа, зэргээс шалтгаалан цоохор ирвэсний тоо толгой нийт тархац нутгийнхаа хэмжээнд буурсаар байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Тэгвэл цоохор ирвэсийг хамгаалах энэ өдөр аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-ийн Хүрээлэн буй орчны эсрэг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, Ховд аймаг дахь Цагдаагийн газар, БОАЖГ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Алтай Соёны бүс, Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа газрууд хамтран олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байгаа билээ.
Энэхүү ажлын
хүрээнд өнөөдөр /2020.10.23/ замын хөдөлгөөнд оролцож
буй зорчигч, авто тээврийн жолооч нарт мэдээлэл хүргэж, гарын авлага, тараах материал
өгч ажиллав.
Цоохор ирвэсний нийт популяцын 20 хувь Монгол Улсад,
үүнээс гуравны хоёр нь Алтай Соёны бүс нутгийн Монгол дахь хэсэгт байдаг. 2100 он
хүртэлх цоохор ирвэсний амьдрах орчин хэрхэн өөрчлөгдөх таамаглалыг харахад уур
амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр одоогийн амьдрах орчны 39 хувь нь хомсдох эрсдэлтэй
бөгөөд энд Монгол орны говь, хангайн бүс нутаг багтаж байна. Харин Алтай Соёны бүс
нутаг бол цоохор ирвэсний чухал амьдрах орчин бөгөөд түүний оршихуйн эцсийн газар
нутаг байх магадлалтай гэж эрдэмтэд үзэж байгаа аж.