ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ЦАСТ-АЛТАЙ ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН 640 ХҮҮХДИЙН ШИНЭ ХИЧЭЭЛИЙН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО

2020-10-23

Ховд аймгийн Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургууль барилгадаа өргөтгөл хийж 640 хүүхдийн хичээлийн байр, спорт заалны барилга шинээр барьж, өнөөдөр /2020.10.23/ шинэ байрныхаа нээлтийг хийлээ.

Энэхүү бүтээн байгуулалтыг улсын төсвийн 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Баруун жонон” ХХК-ий хамт олон хийж гүйцэтгэсэн байна.

Тус сургуулийн өргөтгөл ашиглалтад орсноор сургалтын үйл ажиллагаа, хүчин чадлын хэмжээ өргөжих, сурагчид орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн тохилог орчинд сурч, хөгжих боломж бүрдэж байгаа юм. 30 анги танхим, спортын заал, номын сан, 200 хүүхэд хооллох чанар стандартын шаардлага хангасан жишиг гал тогоо бүхий шинэ хичээлийн байранд бага, дунд, ахлах ангийн сурагчид суралцана.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%