ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2021 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ

2020-10-19

ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2021 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ

Огноо: 2020/10/09

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэлцүүлгийг нээж үг хэлэв.

Монголбанк 09 дүгээр сарын 25-ны өдөр УИХ-д өргөн барьсан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслөө олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ. Төрөөс Мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл нь ирэх онд Төв банкнаас дангаараа болон бусад төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх бодлогын зорилтыг тодорхойлдог үндсэн баримт бичиг юм.  Монголбанк Төв банкны нээлттэй ил тод байдлыг хангах, хариуцлагатай байдлыг хэрэгжүүлэх үүднээс уг хэлэлцүүлгийг  мэргэжлийн хүрээлэл төдийгүй олон нийтэд танилцуулах зорилгоор 2017 оноос хойш 4 дэх жилдээ зохион байгуулж байна.

 

Энэ жилийн хувьд уг хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагын төлөөллүүдийг түлхүү оролцуулан мөнгөний бодлогын ирэх жилд дэвшүүлсэн зорилтуудын талаар илүү нарийвчилсан мэдээллийг өглөө. Мөн оролцогчдын санал  бодлыг тусгах үүднээс  хэлэлцүүлгийнхээ агуулгыг өргөжүүлж, үндсэн хоёр чиглэлд зохион байгуулсан нь өмнөх жилүүдийнхээс онцлог болж  байна.  

 

Илтгэгч Монголбанкны МБГ-ын захирал Б.Баярдаваа: "Эдийн засгийн төлөв"

 

Илтгэгч Дэлхийн банкны эдийн засагч Б.Даваадалай: “Уул уурхай ба Урт хугацааны тогтвортой өсөлт”

Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг  Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б. Баярдаваа танилцуулж, эдийн засгийн төлөв байдал, ирэх сорилтуудыг даван туулахад төв банкнаас хэрэгжүүлэх бодлогын зорилтуудын талаар мэдээлэл өглөө. Хэлэлцүүлгийн удаах илтгэл Дэлхийн банкны эдийн засагч Б. Даваадалайн “Уул уурхай ба Урт хугацааны тогтвортой өсөлт” байв. Энэхүү илтгэлийг Дэлхийн банкнаас манай улсад хийсэн эдийн засгийн хөгжлийн загварын тойм судалгааны хүрээнд танилцуулсан юм.  

Нэгдүгээр хэлэлцүүлэг: Эдийн засгийн төлөв ба Мөнгөний бодлого

Хоёрдугаар хэлэлцүүлэг: Банк, санхүүгийн салбарын шинэчлэл ба зохицуулалтын орчин

Арга хэмжээний хоёрдугаар хэсэг “Эдийн засгийн төлөв ба Мөнгөний бодлого”, “Банк, санхүүгийн салбарын шинэчлэл ба зохицуулалтын орчин” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Үүнд санхүүгийн нарийн мэргэжлийн судлаачид, Монголбанкны бодлогын газрын захирлууд оролцлоо. Тэд дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэж оны эхний хагаст 9.7 хувиар буураад байгаа дотоодын эдийн засгийг тогтворжуулах, цаашид баримтлах бодлогын гол чиглэлүүд зэрэг сэдвээр дэлгэрэнгүй ярилцав. Тухайлбал “Зээлийн хүү бууруулах стратеги”-ийн хэрэгжилтийг хангах, банк санхүүгийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэхэд холбогдох эрх зүйн зохистой орчныг бүрдүүлэх ажлуудыг төр, хувийн хэвшил хамтран үр дүнтэйгээр хийх шаардлага тулгарч буйг хөндлөө.

Хэлэлцүүлгийг хааж, Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн үг хэлэв.

Эдгээр асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой зорилтууд ирэх оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд тусгагдаад байгаа юм.

 

 АТЖИН: ХУРИМТЛУУЛАХ ХЯЛБАРХАН, ГОЛ НЬ ИХ ДҮНГЭЭС БУС БАГААС ЭХЭЛ

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%