ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“ҮНДЭСНИЙ ЦОМ” 21 АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ХӨЛ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ АВАРГА БАГИЙНХАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2020-09-30

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр Монголын Хөл бөмбөгийн холбоо санаачлага гарган “21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг 2013 оноос эхлэн “Үндэсний цом” нэртэйгээр жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Уламжлалын дагуу энэ сарын 14-19-ний өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний Цом-2020” тэмцээнд Н.Болор дасгалжуулагчтай, Э.Цогбадрал ахлагчтай Ховд аймгийн Хөл бөмбөгийн шигшээ багийнхан амжилттай оролцож тэргүүн байр, шилжин явах цомын эзэд болсон.

Ховд аймгийн Хөл бөмбөгийн аварга багийнхныг өчигдөр /2020.09.29/ аймгийн ИТХ-ын дарга хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Ховд аймгийн Хөл бөмбөгийн холбооны тэргүүн Г.Пүрэвганди болон Биеийн тамир, спортын газарт 2020 оны 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн дээд шатны аварга багийн цомыг хүлээлгэн өгч, хадгалуулав.

Аймгийн Хөл бөмбөгийн шигшээ багийнхан 2020 онд нийт зургаан тэмцээнд оролцож, хоёр алт, нэг мөнгө, хүрэл медаль тус тус хүртжээ.

Ховд аймгийн Хөл бөмбөгийн шигшээ багийн хувьд тус тэмцээнээс 2013 онд хүрэл, 2014 онд мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд амжилтын буухиагаа ийнхүү үргэлжлүүллээ.

Мөн тэмцээний “Шилдэг хамгаалагч”-аар Ховд аймгийн Хөл бөмбөгийн шигшээ багийн тоглогч Н.Бямбадорж шалгарсан байна.

 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%