Аймгийн
ИТХ-ын дарга, Цагаатгах
ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Г.Пүрэвганди,
Цагаатгах
ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга Б.Баяртуяа нар “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг
цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох
тухай” хуульд заасны дагуу материал нь хангагдсан Ховд сумын
өндөр настан Ибрахимийн Жухайд 80 сая
төгрөгийн нөхөх олговрын батламжийг өнөөдөр /2020.09.23/ гардуулан өглөө.
Монгол улсын хэмжээнд
794 иргэнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн нөхөх олговор олгох шийдвэр
гарсан ба үүний 20 гаруй нь Ховд аймгийн харьяат иргэд байна. Одоогийн байдлаар
Ховд аймгийн 18 иргэн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст
нөхөх олговор авах хүсэлтээ хүргүүлээд байна.