ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХОВД АЙМАГ ДАХЬ ГАЗАР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ, ХУРАНДАА ЦЭГМЭДИЙН ТӨМӨР-ОЧИР АГСНЫ НЭРЭМЖИТ БОЛЛОО

2020-09-18

Монгол улсын Тагнуулын ерөнхий газрын 100 жилийн ой 2022 онд тохиож байна. Ойн хүрээнд тус газраас олон үйл ажиллагааг хийхээр төлөвлөсний нэг нь Ховд аймаг дахь Тагнуулын газрыг Гавьяат хуульч, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, дипломатч, ЗХУ-ын болон БНМАУ-ын хүндэт чекист, хурандаа Цэгмэдийн Төмөр-Очирын агсны нэрэмжит болгосон аймгийн ИТХ-ын 84 дүгээр тогтоолыг өнөөдөр /2020.09.17/ аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди гардуулан өглөө.
Ёслолын үйл ажиллагаанд ТЕГ-ын удирдлага холбогдох албан тушаалтнууд, Ховд аймгийн хууль хүчний байгууллагуудын төлөөлөл мөн гавьяат хуульч Цэгмэдийн Төмөр-Очирын ар гэр, үр хүүхдүүд нь урилгаар оролцлоо.
Мөн ойг угтаж Ховд аймаг дахь Тагнуулын газар Гавьяат хуульч Ц.Төмөр-Очирын агсны алдрын буланг нээлээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%