Өнөөдөр /2020.09.11/ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид
хуралдлаа. Хурлаар энэ сарын 15-ны өдөр хуралдах Ховд аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдаанаар хэлэлцэгдэх асуудлуудыг урьдчилан
хэлэлцэн дэмжлээ. Мөн Алтай сумын Эрүүл мэндийн төвийг С.Адьшаагийн нэрэмжит
болгох тухай, Жаргалант сумын Прогресс сургуулийн уулзвараас Буянт голын бага
гүүр хүртэлх гудамжийг Жарантайн Хайдавын нэрэмжит болгох тухай, Үндсэн хөрөнгө
бүртгэх зөвшөөрөл олгох тухай зэрэг асуудлуудыг баталлаа.