ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Я.СОДБААТАР ХОВД АЙМАГТ АЖИЛЛАВ

2020-09-14

Монгол улсын шадар сайд Я.Содбаатар өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлд бүсчилсэн уулзалтуудыг хийж байгаа билээ. Энэ хүрээнд Баруун бүсийн аймгуудын Засаг дарга нартай хийх уулзалт, зөвлөгөөнийг энэ сарын 10-ны өдөр Ховд аймагт хийв.

2019-2020 оны өвөл ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байсан ч цас ихтэй байснаас 8 аймгийн 36 суманд “цагаан зуд”-ын, 16 аймгийн 58 суманд “цагаан зудархуу” нөхцөл байдалтай байсан.

Баруун аймгуудын нутгаар 9 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Говь-Алтай аймгийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Ховд аймгийн өмнөд хэсгээр зуншлага муу, бусад нутгаар хэвийн байна.

Иймд өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангахын тулд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар Баруун бүсийн аймгуудын Засаг дарга нарт дараах үүрэг чиглэлийг өглөө.

- Цаг агаарын нөхцөл байдал

- Өвс тэжээл бэлтгэх

- Мал мах бэлтгэх

- Отор, нүүдлийн

- Өвлийн дулаан хангамж

- Салбар хоорондын үйл ажиллагааг сайжруулах болон Онцгой байдлын анги салбар, бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж, дэмжлэг үзүүлж ажиллахыг үүрэг болголоо.

Баруун аймгуудын хувьд ялангуяа Баян-Өлгий, Завхан, Увс аймгийн нутгаар эрт цасан бүрхүүл тогтож, өвлийн улирал үргэлжлэх хугацаа урт байдаг онцлогтой тул өвөлжилтийн бэлтгэл ажилд эртнээс онцгой анхаарах шаардлагатай байна гэв.

Баруун таван аймгуудаас Говь-Алтай аймагт өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр байна. Баян-Өлгий, Ховд аймгийн урд талын зарим сумдад өвөлжилт хүндэрч болзошгүй гэдгийг аймаг орон нутгийн удирдлагууд хэллээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%