ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

БЭЛЧЭЭРИЙН ДОРОЙТЛЫГ БУУРУУЛЖ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ БАРУУН БҮСИЙН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

2020-09-11


ХХААХҮЯ, Мал аж ахуй хөгжлийн бодлого зохицуулах газар, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт, малын эрүүл мэнд” төсөл Бэлчээрийн доройтлыг бууруулж менежментийг сайжруулах, малын гаралтай бүтээгдэхүүний гадаад зах зээлийг нэмэгдүүлэх нь” сэдэвт баруун бүсийн сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна.

Сургалтад Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгийн ХХАГ-ын хөдөө, аж ахуй, бэлчээрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй 100 гаруй хүн хамрагдаж байгаа юм.

2019 оны 8-р сард Бэлчээрийн даац багтаамжийг тогтоох нэгдсэн нэг аргачлалыг ХХААХҮЯ, БОАЖЯ, Үндэсний статистикийн хороо хамтран баталсан.

Тэгвэл өнөөдрийн сургалтаар холбогдох мэргэжилтнүүд тус аргачлалын дагуу бэлчээр, байгалийн экосистемийн тогтвортой байдлыг хангах, хамгаалах,  малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог сайжруулж, эрүүл аюүлгүй бүтээгдэхүүнийг зах зээлийн эргэлтэд оруулахад анхаарах зүйлсийн талаар сайн туршлагыг танилцуулж, харилцан мэдээлэл солилцож байгаа юм.  

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 62
31 / 50%
13 / 21%
11 / 18%
7 / 11%