Монгол Улсын Их Хурал, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Канад Улсын Элчин сайдын яам хамтран “Төрийн албаны шинэтгэл-Ёс зүйн хандлага” сэдэвт “Төрийн байгууллагуудын Ёс зүйн зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөн”-ийг 9 сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд 14 яам болон, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумын төрийн байгууллагуудын дэргэдэх Ёс зүйн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд цахим системээр шууд холбогдон оролцож байна.
“Итгэл даах төрийн албаны төлөө” уриан дор зохион байгуулж буй тус зөвлөгөөнөөр төрийн албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, Төрийн байгууллагын ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа юм.