ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ХЭҮК-ЫН АЖЛЫН ХЭСЭГ 10 ГАРУЙ БАЙГУУЛЛАГАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2020-09-09

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж, 10 гаруй байгууллагад хяналт шалгалт хийлээ.
Мөн төрийн албан хаагчдын жендерийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулсан юм.
Тус ажлын хэсгийнхэн төрийн байгууллагуудын Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлж буй байдал, төрийн алба, үйлчилгээ, хөдөлмөрийн харилцаанд жендерийн тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалт, ажлын байран дахь бэлгийн дарамт зэрэг хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн хяналт шалгалтын ажлын дүнг өнөөдөр танилцууллаа.
Энэ үеэр байгууллага тус бүрийн үйл ажиллагаанд илэрсэн зөрчил дутагдал, тэдгээрийг засаж залруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэргэжлийн зөвлөмжийг өгсөн юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%