ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

АЙМГИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ДААМЛЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2020-09-08


Монгол улсын Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв, Ховд аймгийн Сонгуулийн хорооны Мэдээллийн технологийн баг хамтран Сонгуулийн хэсгийн санал авах байранд сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглан мэдээллийн ажиллагаа явуулах, техник хэрэгслийн хэвийн ажиллагааг хариуцан ажиллах үүрэг бүхий “Мэдээллийн технологийн даамлын сургалт”-ыг энэ сарын 07-08-ны өдрүүдэд зохион байгуулж, 17 сумдын 109 гаруй төрийн алба хаагчдыг хамрууллаа.

Тус сургалтад оролцогчдод Сонгуулийн автомажуулсан систем, түүний эрх зүйн орчин, санал тоолох төхөөрөмжийн ажиллах зарчим, санал хураалтын өдөр болон өгөгдөл дамжуулах туршилтын зааварчилгаа, санал тоолох төхөөрөмжид гардаг зарим асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, журам зэрэг сэдвүүдээр холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.

Сургалтын төгсгөлд аймаг, сумдын сонгуулийн хороо, хэсгийн хороодын мэдээллийн технологийн даамлуудаас шалгалт авч, шалгалтад тэнцсэн оролцогч нарт сертификат олгов.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%