ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ЗЭРЭГ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ АКАДЕМИЧ ЧУЛУУНЫ ДАЛАЙН НЭРЭМЖИТ БОЛЛОО

2020-09-07

Ховд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 25 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагийн 10 гаруй нь өдгөө нутгийн уугуул, алдар гавьяа зүтгэлээрээ манлайлагч эрхэм хүмүүсийн нэрэмжит болоод байгаа юм. Тэгвэл энэ удаа Ховд аймгийн Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн 80 жилийн ойн баярыг тохиолдуулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 125 дугаар тогтоолоор Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийг тус сумын уугуул, анхны төгсөгчдийн нэг болох Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны академийн сурвалжит гишүүн, академич, түүхийн ухааны доктор, профессор Чулууны Далайн нэрэмжит болгосон тогтоолыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди гардуулан өглөө.
Тус үйл ажиллагаанд Шинжлэх ухааны академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, тус академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо тэргүүтэй эрдэмтэн судлаачид, академич Чулууны Далайн үр хүүхдийн төлөөлөл, аймаг, сумын удирдлагууд, орон нутгийн иргэд, багш, сурагчдын төлөөлөл өргөнөөр оролцсон юм.
Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны академийн сурвалжит гишүүн, академич, түүхийн ухааны доктор, профессор Чулууны Далайн Монголын түүхийн бүхий л үеийг хамарсан өргөн судалгаа хийж байсан. Улмаар эрдэм шинжилгээний 100 гаруй өгүүлэл, илтгэл нийтлүүлж байжээ. Тухайлбал, Монголын бөө мөргөлийн товч түүх хэмээх бэсрэгхэн зохиол бичиж нийтлүүлсэн нь Монгол ба гадаадын эрдэмтэн судлаачдын анхаарал сонирхлыг ихэд татсан байдаг. Ийнхүү түүний бүтээл туурвил, судалгаа, эрдэм шинжилгээний ажил бүхий л цаг үед үнэ цэнэтэй судлагдахуун болж байгааг мэргэжилтнүүд онцоллоо.
Энэхүү үйл ажиллагаа нь цаашид академич Чулууны Далайн амьдрал үйлс, эрдэм судлалын өвийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, нийтийн хүртээл болгох замаар алдар гавьяаг мөнхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Энэхүү нээлтийн үйл ажиллагаа Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, түүхийн ухааны доктор, профессор Чулууны Далай мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Академич Ч.Далай-90” сэдэвт эрдэм шинжилгээний хурлаар үргэлжилсэн юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%