ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

2020-08-28

             Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд нар 457-р нээлттэй, хаалттай хорих ангийн албан хаагчидтай уулзлаа.  

ШШГГ-Ховд аймаг дахь 457-р анги нь 65 албан хаагчтайгаар нийгмийн аюулгүй байдлыг хангах, иргэдэд учирсан хохирлыг шүүхийн шийдвэрийн дагуу барагдуулах, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах үүргийг хариуцлагатайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.  

Тус байгууллагын албан хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор 2017 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ байрыг барьсан бол 2019 онд албан хаагчдын орон сууцны газрын асуудал, албаны авто машины төсвийн асуудлыг аймаг орон нутгаас шийдвэрлэсэн байна.  

Аймгийн удирдлагууд албан хаагчидтай уулзах үеэрээ эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган, үр бүтээлтэй ажиллаж буй албан хаагчдыг аймгийн “Засаг даргын жуух бичиг”, “Цагдаагийн газрын өргөмжлөл”-өөр тус тус шагналаа. Мөн тус байгууллагын номын санд 100 номыг хүлээлгэн өглөө.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%