ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНООС СУМДЫН СОНГУУЛИЙН ХОРООНЫ ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-08-28

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр улс даяар зохион байгуулахтай холбогдуулан Ховд аймгийн Сонгуулийн хорооноос “Сумдын сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга” нарыг хамруулсан сургалтыг өнөөдөр /2020.08.28/ зохион байгууллаа. Тус сургалтаар

-       Сонгуулийн байнгын бус байгууллага, түүний зохион байгуулалт

-       Сонгуулийн тойрог, хэсэг, мандатын тоо

-       Нам, эвсэл, нэр дэвшигчийн бүртгэл

-       Сонгуулийн мөрийн хөтөлбөр, сурталчилгаа

-       Сонгогчийн нэрсийн жагсаалт

-       Саналын хуудас, түүнийг бэлтгэх, хэвлэх, түгээх

-       Санал тоолох төхөөрөмжийн ажиллагаа, өгөгдөл дамжуулах туршилт

-       Санал авах ажиллагаа, зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах

-       Санал тоолох ажиллагаа, хяналтын тооллого, саналын дүнг нэгтгэх

-       Зөрчил маргаан, гомдлыг хянан шийдвэрлэх

-       Сонгуулийн төсөв, зарцуулалтын тайлан хүлээн авах

-       Ковид-19 цар тахлын үед сонгууль зохион байгуулах зэрэг сэдвүүдээр аймгийн Сонгуулийн хорооны гишүүд мэдээлэл хийж харилцан мэдээлэл солилцов.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%