ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-08-24

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Шүүх, Прокурорын газар, Шүүхийн шинжилгээний алба, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Алтай соёны бүсийн салбартай хамтран Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, Хууль тогтоомжийг сурталчлах арга хэмжээг 07 дугаар сарын 30-ны өдөр Эрдэнэбүрэн сумын Хонгио, Намарзан багийн 120 гаруй иргэд, малчдыг оролцуулан зохион байгууллаа.
Тус уулзалтаар иргэдэд хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шинэчлэгдэн батлагдан мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийн талаар мэдээлэл өгч, санал солилцож, асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллалаа.
Арга хэмжээний үеэр Ховд аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа “Би хороохгүй 2” аян болон улсын хэмжээнд явагдаж байгаа “Яараад яахав дээ”, “Ирлээ явлаа цэвэр” зэрэг аяныг сурталчлан иргэдэд мэдээлэл өгч, 5 төрлийн 750 ширхэг санамж, сэрэмжлүүлэг тараан мэдээлэл хүргэв.
Энэ үеэр алслагдсан сум, багийн малчид зуслангийн газар нутагт газар дээр нь шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаад талархал илэрхийлж байлаа.
Энэхүү арга хэмжээ нь Ховд, Дуут сумдын зуслангийн газар нутагт үргэлжлэн зохион байгуулагдсан юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%