ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ЗЭРЭГ СУМЫН АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН, АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2020-07-20

Олон жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн, мал сүргээ өсгөж, үүлдэр угсааг нь сайжруулахад анхаарч, мянгаас дээш тооны мал толлуулсан дараах эрхмүүд аймгийн аварга малчнаар шалгарч, малчны хотонд нь аймаг, сумын удирдлагууд шагналыг гардуулан өгсөн юм.

С.ОДБАЯР: 4 ААВ ЭЭЖИЙН МАЛЧ УХААНААР МАЛ ДАГАЖ ИРСЭН УДАМ ДАГАСАН МАЛЧИД

Зэрэг сумын Эхэн багийн малчин Сүрэнжавын Одбаяр, эхнэр Балдандоржийн Баярсайхан нар 1997 онд гэр бүл болж мал сүргээ 5 төрөл дээр нь өсгөж 20 гаруй жил мал маллаж байна. Аймгийн аварга малчид маань анх гэр бүл болохдоо 200 гаруй малтай байсан бол өнгөрсөн жил 600 гаруй мал тоолуулж, энэ хавар 200 гаруй төл хүлээн авч мал сүргээ өсгөж байна.

Ийнхүү 17 дугаар жарны хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн босгон дээр хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн, эрдэнэт мал сүргээ таван төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөж, аймаг орон нутагтаа өөрийн хувь нэмрээ оруулсан Зэрэг сумын малчин С.Одбаяр гэргий Б.Баярсайхан нар 2019 оны “Аймгийн аварга малчин”-ы үнэмлэх, аваргын тэмдэг, энгэрийн тууз, өргөмжлөл, үнэ бүхий зүйл мөнгөн шагналаа нэр төртэйгөөр гардан авлаа.


 


Г.ЭРДЭНЭ-ОЧИР: УДАМ ДАГАЖ МАЛ МАЛЛАЖ БУЙ МАЛЧИД

Жилийн 4 улирлын турш байгаль цаг агаарын хүнд хэцүү нөхцөлд буянт мал сүргээ адгуулан аймаг, сум орон нутгийнхаа эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж буй тэдгээр малчдаас "Хотол төгс" хэмээх Төмөр Хулгана жилийн сар шинийн босгон дээр 70 гаруй малчин аймгийн “Аварга малчин өрх”-өөр шалгарсан. Тэдний нэг нь Зэрэг сумын Бураа багийн малчин Г.Эрдэнэ-Очир, Х.Анхтуяа нар юм. Аварга малчдын хүндтэй шагналыг аймгийн ИТХ-ын дарга Пүрэвганди, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Ховд аймаг дахь Зэрэг сумын Нутгийн зөвлөлийн дарга Т.Дэлгэрсайхан болон сум, багийн удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ.

Г.Эрдэнэ-Очир, Х.Анхтуяа нар 1998 оноос эхлэн мал маллаж байгаа туршлагатай малчид юм. Анх гэр бүл болж байхдаа 100 гаруй малтай байсан бол 2019 оны жилийн эцсээр 1000 гаруй мал тоолуулж, энэ хавар 500 төл мал хүлээн авсан байна.

Аймгийн аварга малчин Г.Эрдэнэ-Очир, Х.Анхтуяа нар хэлэхдээ: Аварга малчин аав ээжээсээ мал маллах арга ухааныг өвлөсөн гэв.




Г.ЭРДЭНЭБАТ: МАЛЫН ЧАНАРТ АНХААРЧ МАЛАА ӨСГӨДӨГ

Аймгийн аварга малчин Гомбо-Идэшийн Эрдэнэбат нь эхнэр Дүгэрийн Оюунцэцэгтэй 1978 онд гэр бүл болж байхдаа 25 малтай байсан бол 2019 оны жилийн эусийн мал тооллогоор 700 гаруй мал тоолуулж малаа 5 төрөл дээр нь өсгөж байна. Г.Эрдэнэбат нь 45 жил мал маллаж, 2019 онд аймгийн аварга малчны болзол хангаж “Аймгийн аварга малчин” боллоо.

“Аймгийн аварга малчин” Г.Эрдэнэбат хэлэхдээ: Манай гэр бүл малын чанарт анхаарч малаа өсгөж байна гэв.

Ийнхүү 17 дугаар жарны хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн босгон дээр хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн, эрдэнэт мал сүргээ таван төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөж, аймаг орон нутагтаа өөрийн хувь нэмрээ оруулсан Зэрэг сумын малчин Г.Эрдэнэбат гэргий Д.Оюунцэцэг нар 2019 оны “Аймгийн аварга малчин”-ы үнэмлэх, аваргын тэмдэг, энгэрийн тууз, өргөмжлөл, үнэ бүхий зүйл мөнгөн шагналаа нэр төртэйгөөр гардан авлаа.



БУРГАСАН БАГИЙН АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН Д.АМАРЗАЯА

Зэрэг сумын Бургасан багийн малчин Д.Амарзаяа, Д.Тунгалагцэцэг нар 1990-д оноос хойш мал малласан бөгөөд 30-аад жилийн хөдөлмөрөө ийнхүү аймагтаа үнэлүүлж хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн босгон дээр хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн, эрдэнэт мал сүргээ таван төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөж, 2019 оны “Аймгийн аварга малчин”-ы үнэмлэх, аваргын тэмдэг, энгэрийн тууз, өргөмжлөл, үнэ бүхий зүйл мөнгөн шагналаа нэр төртэйгөөр гардан авлаа. Мөн энэ өдөр аймгийн аварга малчин Д.Амарзаяагийн аав н.Дүгэржав гуай "Аймгийн алдарт уяач" цол хүртлээ. н.Дүгэржав: Хурдан морьдыг нь унаж уралдуулж байсан хүүтэйгээ хамт нэг өдөр ийм хүндтэй шагнал хүртсэндээ баяртай байна гэлээ.

Д.Амарзаяа, Д.Тунгалагцэцэг нар анх гэр бүл бүлж байхдаа 100 малтай байсан бол 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор 1000 гаруй мал тоолуулж, энэ хавар Бургасан багийн Нүцгэн хэмээх газар хаваржиж 400 төл мал хүлээн авсан байна. Малынхаа үүлдэр угсааг сайжруулж хонин сүргээ илүү өсгөж байгаа айл юм.

Зэрэг сумын Бургасан баг 128 өрх, 545 хүн амтай, 29000 гаруй малтай баг. Энэ жил тус багаас 2 өрх “Аймгийн аварга малчин”-аар шалгарлаа.





БУРГАСАН БАГИЙН АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН Д.ГАНТӨГС

Улсын Тэргүүний Зэрэг сумын Бургасан багийн малчин Д.Гантөгс 1990-ээд оны үед илгээлтээр мал дээр гарч, аав ээж, ах дүү, нутгийн буурлуудаасаа мал маллах арга ухаанд суралцаж түүнээс хойш 30-аад жил мал маллаж байгаа бөгөөд энэ жил ийнхүү малчин хүний цаг наргүй хөдөлмөр зүтгэлээ аймаг орон нутагтаа үнэлүүлэн гэр бүлийн хамтаар "Аймгийн аврага малчин" боллоо.

Аймгийн аварга малчны шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Ховд аймаг дахь Зэрэг сумын Нутгийн зөвлөлийн дарга Т.Дэлгэрсайхан болон сум, орон нутгийн удирдлагуудын хамтаар гардуулж баяр хүргэсэн юм.

 




ГҮВЭЭ БАГИЙН АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН Т.ДЭЧИНХОРОЛ

"Хотол төгс" хэмээх Төмөр хулгана жилийн сар шинийн босгон дээр Ховд аймгийн 8000 орчим малчин өрхөөс нийтдээ 76 малчин мал маллах арга туршлагаараа шалгарч аймаг орон нутагтаа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн "Аймгийн аварга малчин"-аар шалгарсан. Үүний 6 нь Зэрэг сумаас шалгарсан.

1990 онд 8-р ангиа төгсөөд мал дээр гарсан тэр цагаас хойш өдгөө 30-аад жил тасралтгүй мал малласан Зэрэг сумын Гүвээ багийн малчин Т.Дэчинхорол гэр бүлийн хамтаар Аймгийн аварга малчин” хэмээх цол хүртлээ.


www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%