ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ӨСВӨРИЙН 32 БӨХ БАРИЛДСАНААС ЭРДЭНЭБҮРЭН СУМЫН ХАРЬЯАТ, ЖАРГАЛАНТ СУМЫН ЦАСТ-АЛТАЙ ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН СУРАГЧ Ө.ЗОЛБОО ТҮРҮҮЛЛЭЭ

2020-07-16

Ардын хувьсгалын 99 жилийн ой, Ховд аймгийн Үндэсний их баяр наадмын "Өсвөрийн бөхийн барилдаан"-д барилдаанд 32 бөх барилдаж хурд хүч, авхаалж самбаа, уран мэхээ уралдуулан барилдаж, Эрдэнэбүрэн сумын харьяат, Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч Ө.Золбоо түрүүлж, Мөнххайрхан сумын харьяат, Жаргалант сумын 6-р сургуулийн сурагч Н.Нямзарлиг үзүүрлэлээ.

Мөн Манхан сумын ЕБС-ийн сурагч Л.Сүхболд, Үенч сумын сургуулийн сурагч Б.Ариунболд нар шөвгөрөв.

Өсвөрийн бөхийн барилдаанд амжилттай барилдаж түрүүлж, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нар гардуулан өгч баяр хүргэлээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%