ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

АРДЫН ХУВЬСГАЛЫН 99 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН ШАГАЙН ХАРВААНД ХОЁР "АЙМГИЙН ГОЦ МЭРГЭН" ТӨРЛӨӨ

2020-07-16

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Ховд аймгийн баяр наадмын Шагайн харваанд 40 гаруй харваач оролцлоо.  

Цуваа харваанд 1-р байранд Говь-Алтай аймгийн Есөн уул сумын харьяат Зэвсэгт хүчний 123-р ангийн харваач Г.Өнөрбаясгалан Аймгийн гоц мэргэн цол, 2-р байранд Ховд аймгийн Буянт сумын харьяат “Ховд Дулааны станц” ТӨХК-ний харваач С.Лхагвадорж Аймгийн гоц мэргэн цол хүртсэн бол 3-р байранд Ховд аймгийн Алтай сумын харьяат “Ховд Дулааны станц” ТӨХК-ний харваач М.Энхмаргал, 4-р байранд Ховд аймгийн Дуут сумын харьяат “Ховд Дулааны станц” ТӨХК-ний харваач Б.Мөнгөншагай, 5-р байранд Завхан аймгийн Их уул сумын харьяат 123-р ангийн харваач М.Жамбалсүрэн нар шалгарч аймгийн удирдлагуудаас шагналаа гардан авлаа.

Мөн багийн харвааны төрөлд Аймгийн гоц мэргэн Б.Нармандах ахлагчтай “Хос-Алтай” багийн тамирчид түрүүлж, 2-р байранд Аймгийн гоц мэргэн М.Энхжаргал ахлагчтай “Ховд Дулааны станц” ТӨХК-ний багийн тамирчид, 3-р байранд С.Сандагсүрэн ахлагчтай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баг тамирчид шалгарлаа.  

Ардын хувьсгалын 99 жилийн ой, Ховд аймгийн баяр наадмын Шагайн харваанд амжилттай харваж, “Аймгийн гоц мэргэн”-ий болзлыг Ховд аймгийн Буянт сумын харьяат “Ховд Дулааны станц ТӨХК”-ний харваач Сүрэнжав овогтой Лхагвадорж, Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат “Хос-Алтай” багийн харваач Жамганжав овогтой Оюунбат нар “Аймгийн гоц мэргэн” цол үнэмлэхийг гардан авлаа.  

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%