Ардын хувьсгалын 99 жилийн ой, Ховд
аймгийн баяр наадмын Үндэсний болон ураинхай сурын харваанд 120 харваач
оролцож цэц мэргэнээ сорьж, аваргуудаа тодрууллаа.
Үндэсний сурын
харвааны насанд хүрэгчид /эрэгтэй/ төрөлд Ховд аймгийн Мянгад сумын харьяат Д.Алтангэрэл
40 сумнаас 32 онож түрүүлж, “Аймгийн мэргэн” цол, 2-р байранд Ховд аймгийн Жаргалант
сумын харьяат Б.Сүх-Очир 40 сумнаас 30 онож “Аймгийн гарамгай харваач” цол, 3-р
байранд Ховд аймгийн Дуут сумын харьяат Д.Бат-Эрдэнэ 40 сумнаас 29 онож, “Аймгийн
гоц мэргэн” цол хүртсэн бол Ховд аймгийн Дуут сумын харьяат Б.Галмандах 40
сумнаас 28 онож 4-р байр, Ховд аймгийн Мянгад сумын харьяат Н.Улаанхүү 40
сумнаас 28 онож 5-р байранд шалгарч шагналыг аймгийн удирдлагууд гардуулан өгч
баяр хүргэлээ.
Үндэсний сурын
харвааны насанд хүрэгчид /эмэгтэй/ төрөлд Ховд аймгийн Чандмань сумын харьяат С.Цэвээндарь
40 сумнаас 29 онож түрүүлж, “Аймгийн мэргэн” цол хүртсэн бол, Ховд аймгийн
Жаргалант сумын харьяат Б.Номинчимэг 40 сумнаас 28 онож 2-р байр, Ховд аймгийн
Дөргөн сумын харьяат С.Цэнгэл 40 сумнаас 26 онож 3-р байр, Ховд аймгийн
Жаргалант сумын харьяат Р.Эрдэнэбаяр 40 сумнаас 18 онож 4-р байр, Ховд аймгийн Жаргалант
сумын харьяат Д.Энхжин 40 сумнаас 18 онож 5-р байранд шалгарлаа.
Урианхай сурын
харваанд /эрэгтэй/ 1-р байранд Баян-Өлгий аймгийн харьяат С.Баярсайхан 30
сумнаас 24 онож түрүүлж, “Аймгийн мэргэн” цол хүртсэн бол Баян-Өлгий аймгийн харьяат
С.Баатархүү 30 сумнаас 23 онож 2-р байр, Жаргалант сумын харьяат н.Баярхүү 30
сумнаас 23 онож 3-р байр, Мөнххайрхан сумын харьяат н.Мөнхцоож 30 сумнаас 22
онож 4-р байр, Мөнххайрхан сумын харьяат Б.Түвшинзориг 30 сумнаас 21 онож 5-р
байранд шалгарлаа.
Хөвгүүдийн
харваанд 1-р байранд Дуут сумын харьяат Б.Пүрэв-Эрдэнэ, 2-р байранд Дуут сумын харьяат
Б.Мөнхбаяр, 3-р байранд Мөнххайрхан сумын харьяат С.Амгаланзаяа, 4-р байранд
Жаргалант сумын харьяат Д.Сүхбат, 5-р байранд Жаргалант сумын харьяат М.Билгүүн
нар шалгарлаа.
Охидын харваанд
1-р байранд Жаргалант сумын харьяат Г.Маргадмаа, 2-р байранд Мөнххайрхан сумын харьяат
М.Даваабал, 3-р байранд Жаргалант сумын харьяат Д.Мөнхжин, 4-р байранд
Мөнххайрхан сумын харьяат Ч.Сүхжин, 5-р байранд Жаргалант сумын харьяат
П.Номундарь нар тус тус шалгарч шагналаа гардан авлаа.
Энэ үеэр аймгийн удирдлагууд ахмад
харваачдын төлөөлөл болох Эрдэнэбүрэн сумын харьяат Жаргалант сумын харваач
Аймгийн дархан мэргэн, спортын мастер Х.Батчулуун, Буянт сумын харьяат, Аймгийн дархан мэргэн
М.Нямхүү, Эрдэнэбүрэн сумын харьяат, Аймгийн дархан мэргэн н.Гаальчиг, Дуут сумын харьяат
Монгол Улсын хүндэт мэргэн, спортын мастер Х.Баярсайхан, Дуут сумын харьяат,
Жаргалант сумын харваач, спортын дэд мастер Д.Баярхүү, Жаргалант сумын харьяат,
Биеийн тамир, спортын газрын харваач, аймгийн Дархан мэргэн Д.Шинэхүү нарт хүндэтгэл үзүүллээ.