ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ХОВД АЙМГИЙН БАЯР НААДАМ ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЖ БАЙНА

2020-07-16

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Ховд аймгийн баяр наадам ёслол төгөлдөр эхэллээ. Баяр наадамд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Олон ястан угсаатны өлгий нутгийн зон олон, наадамчиддаа мэндчилгээ дэвшүүлэв.

Энэ үеэр Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Хөгжимт Драмын театрын уран бүтээлчид, аймгийн ГБХЗХГ-ын морин хуур, бүжгийн дугуйлангийн авьяаслаг сурагчид олон угсаатны түүх, соёл, өв уламжлал, бахархлыг илтгэсэн урлагийн тоглолтоор наадамчин олны мэлмий, сонорыг мялаалаа.

Энэ жилийн наадамд Чандмань сумын харъяат, Улсын начин И.Мөнхбаатар, Ч.Цогбаяр тэргүүтэй улс, аймаг, сумын цолтой хүчит 128 бөх зодоглож, бяр хүч, уран мэхийг уралдуулан барилдаж байна.

Шагайн харваанд 40 гаруй харваач оролцож байгаа бол сурын харваанд 120 харваач цэц мэргэнээ сорьж байна. Мөн наадмын эхний өдөр азарга, их нас, соёолон, хязаалан насны болон жороо морьдын уралдаан "Бөөр харын урд" гэх газарт боллоо.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%