ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА

2020-07-08

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр /2020.07.08/ хуралдлаа. Хурлаар Ховд аймгийн төсвийн байгууллага болон аж ахуйн нэгжүүдийн 2019 оны санхүүгийн тайлан хүлээн авсан дүнгийн тухай, аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитын дүнгийн тухай, "Санхүүчдийг чадавхжуулах хөтөлбөр"-ийн биелэлт, үр дүнгийн талаарх мэдээлэл, Баруун бүсийн шилдэг сумаар шалгаруулан шагнах тухай, нээлттэй дуудлагын худалдаа зарлах тухай, тогтоолд өөрчлөлт оруулах тухай, тогтоол хүчингүй болгох тухай, аймгийн ИТХ-аас зохион байгуулсан “Хог биш мод таръя” хөдөлгөөний үр дүнгийн тухай мэдээлэл болон төрийн дээд шагналд тодорхойлж өргөн мэдүүлэх зэрэг 10 асуудлыг хэлэлцэн тогтоолын төсөл баталлаа.

Тухайлбал: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас санаачлан агаар орчны бохирдол болон цөлжилтийг сааруулах, хотын тохижилт, хог хаягдал, ногоон байгууламжийн менежментийг сайжруулахад иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах зорилгоор “Хог биш мод тарья” хөдөлгөөнийг 2020 оны 04 дүгээр сарын 15-наас 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагууд, сумдыг хамруулан аймгийн хэмжээнд өргөн цар хүрээтэй зохион байгууллаа.

Тус хөдөлгөөнд 4775 иргэн гар бие оролцон ажиллаж, Алим, Чацаргана, Ранетка, Интоор, Бэсрэг алим, Үрэл, Үхрийн нүд, Улиас, Хайлаас, Шар хуайс, Бургас, Гацуур зэрэг 12 төрлийн 59584 ширхэг мод, бут, сөөгийг тарьж, аймгийн ногоон байгууламжийн талбай, таримал ойн хэмжээ, усны болон хүчилтөрөгчийн эх үүсвэрийг нэмэгдүүллээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%