ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

БУЛГАН СУМЫН АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН, АВАРГА СААЛЬЧИН, ТАРИАЛАНЧДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2020-07-10

Олон жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн, мал сүргээ өсгөж, үүлдэр угсааг нь сайжруулахад анхаарч, мянгаас дээш тооны мал толлуулсан дараах эрхмүүд аймгийн аварга малчнаар шалгарч, малчны хотонд нь УИХ-ын гишүүн О.Батнасан, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Амгаланбадрах, Х.Бат-Эрдэнэ, Б.Гантулга болон сумын удирдлагууд шагналыг гардуулан өгсөн юм.

Булган сум нь Далт, Бүрэнхайрхан, Алагтолгой, Байтаг, Баянсудал, Баянгол зэрэг 6 багтай 2020 оны Монгол Улсын Тэргүүний сум юм

БАЙТАГ БАГИЙН АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН С.БАТСУУРЬ

Аймгийн аварга малчин С.Батсуурь 40 гаруй жил мал маллаж, жилийн эцсээр 670 гаруй мал тоолуулж, аймгийн аварга малчин цолны болзлыг хангалаа. Аймгийн аварга малчин С.Батсуурийнх 10 залуу өрхийг малжуулса

С.Батсуурь баруун 3 сум болон Ховд аймагтаа тэмээн сүргээрээ тэргүүлдэг.

Булган сумын Байтаг баг 369 өрх, 1426 хүн амтай,  жилийн эцсээр 76000 гаруй тоо толгой мал тоолуулсан.

Аймгийн аварга малчин Сүхтэйн Батсуурь Байтаг багийн 7 дахь аймгийн аварга малчин юм.

Ийнхүү 17 дугаар жарны хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн босгон дээр хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн, эрдэнэт мал сүргээ таван төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөж, аймаг орон нутагтаа өөрийн хувь нэмрээ оруулж, Булган сумын малчин Сүхтэйн Батсуурь гэргий Жийжавын Оюунбилэг нар 2019 оны аймгийн аварга малчны үнэмлэх, аваргын тэмдэг, энгэрийн тууз, өргөмжлөл, үнэ бүхий зүйл мөнгөн шагналаа нэр төртэйгөөр гардан авлаа.





АЛАГ ТОЛГОЙ БАГИЙН АВАРГА МАЛЧИН Б.БАЯРМАГНАЙ

Аймгийн аварга малчин Б.Баярмагнай 30 жил мал маллаж байгаа. 2019 онд 1140 гаруй мал тоолуулж, малаа 5 төрлөөр нь өсгөхийн зэрэгцээ хонин сүргээ голчлон өсгөж байна. Б.Баярмагнай нь мал сүргээ өсгөхдөө нутгийн шилмэл омгийн малыг түлхүү өсгөж, малаа эдийн засгийн эргэлтэд оруулж хавар намрын улиралд туслах малчин ажиллуулан багийн орлого багатай иргэдийг ажлын байраар ханган малжуулах ажлуудыг хийж ирсэн малчин юм.

Аймгийн аварга малчин Б.Баярмагнайгийнх 4 айлыг 50-90 тоо толгой малаар малжуулсан.

Булган сумын Алаг толгой багаас аймгийн аварга малчин 1, аймгийн аварга саальчин 2 төрөн гарч сар шинийн босгон дээр хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн, эрдэнэт мал сүргээ таван төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөж, аймаг орон нутагтаа өөрийн хувь нэмрээ оруулсан, Алаг толгой багийн малчин Батаагийн Баярмагнай гэргий Аэрфланы Бадамсүрэн нар 2019 оны аймгийн аварга малчны үнэмлэх, аваргын тэмдэг, энгэрийн тууз, өргөмжлөл, үнэ бүхий зүйл мөнгөн шагналаа нэр төртэйгөөр гардан авлаа.






БУЛГАН СУМЫН АЙМГИЙН АВАРГА СААЛЬЧИН БИЙЦЭЭГИЙН БУРМАА

Булган сумын Алагтолгой багийн Аймгийн аварга саальчин Б.Бурмаа нь Жаргалын зам нэгдэлд саальчнаар орсноос хойш өдийг хүртэл 30-д жил ажиллахдаа өөрийн ээж БНМАУ-ын АИХ-ын депутат аварга саальчин Ш.Төмрөөгийн арга туршлагыг нэвтрүүлэн ажиллаж байгаа үе залгамжилсан тэргүүний саальчдын нэг юм.

Аймгийн аварга саальчин Б.Бурмаагийн сүүний чиглэлийн 70-80 үхэр тугаллаж, нэг үнээнээс 1300-1400л сүү сааль хураан авдаг байна.

Тэрээр багийн малчидтайгаа хамтран “Дашваанжил сүүн цацал” гэх аж ахуйг байгуулан ажиллаж, 2019 онд Булган сумынхаа ЕБ-ын 2 сургууль, 2 цэцэрлэгийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр 100% ханган ажилласан.

Тус аж ахуйн сумын малчдын сүү сүүн бүтээгдэхүүнийг боловсруулж, ааруул, зөөхий, үзэмтэй ааруул, сүү, бяслаг, өрөм, ээзгий, шар тос, шар сүүний ундаа зэрэг 8 төрлийн бүтээгдэхүүн боловсруулан ард иргэдийн хэрэгцээнд нийлүүлж байна.

Булган сумын Алагтолгой баг 357 өрх, 1588 хүн амтай, 70000 тоо толгой малтай баг юм.






АЙМГИЙН АВАРГА СААЛЬЧИН ЧАГДААГИЙН ТУЯА

Ховд аймгийн Булган сумаас 2019 онд аймгийн аварга малчин 1, аймгийн аварга саальчин 2 төрснөөс Алаг толгой багийн саальчин Чагдаагийн Туяа  Монгол түмний уламжлалт баяр сар шинийн босгон дээр хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн, аймаг орон нутагтаа өөрийн хувь нэмрээ оруулж 2019 оны аймгийн аварга саальчны үнэмлэх, аваргын тэмдэг, энгэрийн тууз, өргөмжлөл, үнэ бүхий зүйл мөнгөн шагналаа нэр төртэйгөөр гардан авлаа.

Аймгийн аварга саальчин Чагдаагийн Туяа хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дээр тогтвор суурьшилтай ажиллаж мал сүргээ өсгөхийн зэрэгцээ үүлдэр угсааг нь сайжруулах нэг малаас авах шимийг нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллаж байгаа тэргүүний саальчдын нэг юм.

Ч.Туяа нь байнгын туслах малчин саальчин ажиллуулан иргэдийг ажлын байраар хангаж өрхийн орлогыг нь нэмэгдүүлэн ажиллаж байна.

Ч.Туяа 175-200 гаруй үхрийн сүү сааль хураан авч сүү цагаан идээг нь боловсруулан аймаг орон нутгийнхаа иргэдийг сүү сүүн бүтээгдэхүүнээр ханган ажиллаж байна.


 





АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ Х.БАЛЖИННЯМ




www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 62
31 / 50%
13 / 21%
11 / 18%
7 / 11%