ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

АЛТАЙ СУМЫН АЙМГИЙН АВАРГА МАЛЧДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2020-07-08

Монгол түмний уламжлалт баяр сар шинийн босгон дээр аймаг орон нутгийнхаа нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан салбар салбарын алдартнуудыг тодруулж, шагнаж урамшуулдаг. Тэр дундаа эрдэнэт мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлж, хөдөө аж ахуйн салбарт өндөр үр бүтээлтэй ажилласан улс аймгийн аварга малчдыг алдаршуулах нь малчдын тухайд хүсэн хүлээдэг онцлог баярын нэг болсоор иржээ. Энэ жилийн хувьд дэлхий нийтэд тархаад байгаа цар тахлын улмаас малчдын шагналыг нэлээн хожуу гардуулсан хэдий ч малчин түмэн сэтгэл тэнүүн урин цагтайгаа учран золгоод байна.

АЛТАН ГАДАС БАГИЙН АЙМГИЙН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН Д.ГАНТӨМӨР

Аймгийн хошой аварга малчин Д.Гантөмөр 2017 онд аймгийн аварга малчин хэмээх шагнал хүртэж байсан бол 17 дугаар жарны хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн босгон дээр хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн, эрдэнэт мал сүргээ таван төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөж, аймаг орон нутагтаа өөрийн хувь нэмрээ оруулж, аймгийн хошой аварга малчин боллоо.

Алтай сумын Алтан гадас багийн 2 дахь аймгийн хошой аварга малчин Д.Гантөмөр 30 жил мал маллаж, мал сүргээ 5 төрөл дээр нь өсгөж, 5 өрх айлыг малжуулсан байна.

Малчин Д.Гантөмөрийнх 2019 оны жилийн эцсээр 1350 тоо толгой мал тоолуулж, энэ хавар Заагийн ам хэмээх газар хаваржиж 500 гаруй төл бойжуулсан байна.

Алтай сумын Алтан гадас баг нь 265 өрх, 1077 хүн ам, 82160 тоо толгой малтай баг юм.








БОДОНЧ БАГИЙН АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН Ц.ЭРДЭНЭ-ОЧИР

Аймгийн аварга малчин Ц.Эрдэнэ-Очир 40 гаруй жил мал маллаж, сүүлийн жилүүдэд 952-1373 толгой мал тоолуулж, мал сүргийг 5 төрөл дээр нь өсгөж, 2019 оны жилийн эцсээр 1188 мал тоолуулсан байна. бөгөөд энэ хавар 100 гаруй төл хүлээн авчээ.

Ц.Эрдэнэ-Очир малаас ашиглах ашиг шимээ жилээс жилд нэмэгдүүлж, орлогоо амьдрал ахуйдаа зарцуулахаас гадна сум орон нутгаа хөгжүүлэх ажилд бодит хувь нэмэр оруулж байгаа малчин юм.

Ц.Эрдэнэ-Очирынх малгүй буюу цөөн тооны малтай 1-2 айлыг малжуулсан. Мөн албан газрыг 395 малаар малжуулж, 12,8 сая төгрөгийг хандивласан байна.

Цагаанчулууны Эрдэнэ-Очир нь өөрийн ажлын амжилтуудаараа бусдыгаа манлайлан 2016 онд “Сумын аварга малчин”, 2018 онд “Багийн шилдэг хоньчин”-р тус тус шалгарч байсан бол хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн босгон дээр хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн “Аймгийн аварга малчин” боллоо.

Алтай сумын Бодонч баг нь уулын бүсийн нутагт оршдог, 221 өрх, 914 хүн амтай, 57000 гаруй малтай баг юм. Тус багийн малчин Ц.Эрдэнэ-Очир багийнхаа 7 дахь аймгийн аварга малчнаар шалгарч ийнхүү 17 дугаар жарны хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн босгон дээр хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн, эрдэнэт мал сүргээ таван төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөж, аймаг орон нутагтаа өөрийн хувь нэмрээ оруулж, Алтай сумын малчин Цагаанчулууны Эрдэнэ-Очир түүний гэргий Доржхүүгийн Даваасүрэн нар 2019 оны аймгийн аварга малчны үнэмлэх, аваргын тэмдэг, энгэрийн тууз, өргөмжлөл, үнэ бүхий зүйл мөнгөн шагналаа нэр төртэйгөөр гардан авлаа.


 





Д.ТЭГШЖАРГАЛ: ҮЕ ЗАЛГАМЖЛАН МАЛ МАЛЛАЖ БАЙНА

Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн босгон дээр хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн, эрдэнэт мал сүргээ таван төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөж, аймаг орон нутагтаа өөрийн хувь нэмрээ оруулсан Алтай сумын Бодонч багаас аймгийн аварга малчнаар 2 малчин шалгарлаа.

Амйгийн аварга малчин Дөрвөдийн Тэгшжаргал нь 36 жил мал маллаж Бодонч багийн 8 дахь аймгийн аварга малчин боллоо.

            Д.Тэгшжаргал нь 2013 оноос мал сүргээ индексжүүлсэн даатгалд хамруулж, Алтайн улаан үүлдрийн ямаа нь 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор 1488 толгойд хүрээд байна.

Аймгийн аварга малчин Д.Тэгшжаргалынх энэ хавар “Хоёр салаан бэлчир” гэх газар хаваржиж 100 гаруй төл хүлээн авсан байна. 2013 онд “Багийн шилдэг малчин”, 2014 онд “Сумын аварга малчин”-аар шалгарч байсан малчин юм.

Д.Тэгшжаргал нь 66-100 хүртэлх толгой үржлийн малыг үе тэнгийнхэн болон залуу малчиддаа ажлын байр бий болгох зориулалтаар, төрийн болон төрийн бус албан байгууллагуудад хандивын журмаар өгч малаа эдийн засгийн эргэлтэд оруулж уламжлалт МАА-н үйлдвэрлэлийг хослуулан хөгжүүлж ажилладаг малчин. 









www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 62
31 / 50%
13 / 21%
11 / 18%
7 / 11%