“Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн санхүүжилтээр Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа “ИТХ-Залуучуудын оролцоо-Эерэг хандлага” төслийн хүрээнд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах, Сумдын ГХУСАЗСЗ-үүдийн чадавхийг сайжруулах зорилгоор “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлье” цахим сургалтыг өнөөдөр /2020.07.06/ зохион байгууллаа.
Энэхүү сургалтад аймгийн Гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын холбогдох
мэргэжилтнүүд, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга нар, сумдын Засаг
даргын Тамгын газрын Эрхзүйн ажилтан, Олон нийтийн цагдаагийн ажилтнуудын
төлөөлөл болох 80 гаруй хүн хамрагдлаа.
Сургалтад
оролцогчдод “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “Гэмт хэрэг,
зөрчлийн шалтгаан нөхцөл”, “Гэмт хэрэг,
зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, “Тодорхой төрлийн гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх нь”, “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,
малчдын бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэх нь” зэрэг сэдвүүдээр холбогдох
байгууллагуудын мэргэжилтнүүд сургалт орсон юм.
Мөн
зохион байгуулагч аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-өөс цахим сургалтын материалыг
дүрсжүүлэн, видео бичлэг хийж, гарын авлагын хамт сургалтад оролцогчдод хүргүүлэх
юм.