ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ҮЕНЧ СУМЫН АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН, АВАРГА ТАРИАЛАНЧДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2020-07-04

Олон жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн, мал сүргээ өсгөж, үүлдэр угсааг нь сайжруулахад анхаарч, мянгаас дээш тооны мал толлуулсан дараах эрхмүүд аймгийн аварга малчнаар шалгарч, малчны хотонд нь УИХ-ын гишүүн О.Батнасан, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди болон сумдын удирдлагууд шагналыг гардуулан өгсөн юм.

Үенч сум нь Ховд аймгийн төвөөс 380 км зайд оршиж, Жаргалан, Улиаст, Нарийн гол, Цагаан түнгэ, Хөх үзүүр гэх 6 багтай сум юм.

НАРИЙН ГОЛ БАГИЙН АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН О.ЦЭРЭН-ОЧИР

Үенч сумын Нарийн гол багийн малчин Ониузын Цэрэн-Очир нь 30 гаруй жил мал маллаж, малаа 5 төрөл дээр нь өсгөж, 2019 онд 1030 гаруй мал тоолуулж, энэ хавар 300 гаруй төл хүлээн авсан байна.

Аймгийн аварга малчин О.Цэрэн-Очир 2018, 2019 онуудад 2 малчин өрх малжуулж байсан.

О.Цэрэн-Очир нь малынхаа таваарлаг чанар, сүргийн бүтийн зохистой харьцааг эрхэмлэж явдаг тэргүүний малчдын нэг юм. Аймгийн аварога малчин О.Цэрэн-Очирынх торгууд үүлдрийн хуц, алтайн улаан үүлдрийн ухнаар бог малынхаа бүтцийг сэлбэж ашиг шим өндөртэй мал сүргийг бий болгохын төлөө зүтгэж байгаа малчин юм.

Үенч сумын Нарийн гол баг 921 хүн амтай, 230 өрхтэй баг юм. 2018 онд тус багаас 3 аймгийн аварга малчин төрсөн бол 17 дугаар жарны хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн босгон дээр Ониузын Цэрэн-Очир түүний гэргий Батсүрэнгийн Чимгээ нар “Аймгийн аварга малчин”-ы болзол хангаж багийнхаа 27 дахь аймгийн аварга малчин боллоо.   






О.БАЯНЖАРГАЛ: УДАМ ДАГАСАН МАЛЧИН 

 Монгол түмний уламжлалт баяр сар шинийн босгон дээр эрдэнэт мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлж, хөдөө аж ахуйн салбарт өндөр үр бүтээлтэй ажилласан Цагаантүнгэ багийн аймгийн аварга малчин О.Баянжаргал 20 гаруй жил мал маллаж, малаа 5 төрөл дээр нь өсгөж байна.

Малчин Очирбатын Баянжаргал 2014 онд Үенч сумын сайн малчнаар шалгарч байсан бол 2019 онд “Аймгийн аварга малчин”-ы болзол хангаж шагналаа гардан авлаа. Түүний аав Д.Очирбат Монгол Улсын сайн малчин юм. Аймгийн аварга малчин О.Баянжаргал удам дагасан малчин.


Аймгийн аварга малчин О.Баянжаргал малынхаа таваарлаг чанар, сүргийн бүтцийн зохистой харьцааг эрхэмлэж явдаг малчдын нэг бөгөөд адуун сүргийнхээ цусыг Сүхбаатар аймгийн адуугаар адуун сүргийнхээ бүтцийг сэлбэж байгаа малчин юм. Мөн торгууд үүлдрийн хуц, алтайн улаан үүлдрийн ухнаар бог малынхаа бүтцийг сэлбэж ашиг шим өндөртэй мал сүргийг бий болгохын төлөө зүтгэж байгаа малчин.




Аймгийн аварга малчин О.Баянжаргал нь Цагаантүнгэ багийн 7 дахь аймгийн аварга малчин юм. Мөн энэ үеэр Үенч сумын Цагаантүнгэ баг 2019 оны ажлаараа манлайлан ажиллаж, Ховд аймгийн “Тэргүүний баг”-аар шалгарч шагналаа гардан авлаа.



ҮЕНЧ СУМЫН УЛИАСТ БАГИЙН  АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН Б.МЯГМАР

Үенч сумын Улиаст багийн малчин Б.Мягмар нь гэргий Д.Цэндсүрэнтэй 2000 онд гэр бүл болон малаа маллаж, 2019 оны жилийн эцсээр 800 гаруй мал тоолуулснаар “Аймгийн аварга малчин”-ы болзол хангажээ. Б.Мягмарынх сумын төвөөс 200 км зайд Устын ам хэмээх газар хаваржиж, энэ онд 450 гаруй төл мал хүлээн авч эсэн мэнд бойжуулж байна.

Аймгийн аварга малчин Батчулууны Мягмар нь 30 гаруй жил мал маллаж, малаа 5 төрөл дээр нь өсгөж, 4-5 залуу өрх айлыг малжуулсан.

Б.Мягмар малаа тоо толгойгоор өсгөхөөс гадна малын таваарлаг чанарт анхаарч хонио бугат хониор, ямааг алтайн улаан ямаагаар сайжруулж, бусад малаа нутгийн шилмэл малаар сайжруулан мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд заагдсан хугацаанд бүрэн хамруулж мал эмнэлгийн эрүүл сүрэгтэй гэрчилгээтэй малчин болсон байна. Малын тэжээл бэлтгэх зориулалтаар талбайг усжуулан жилд 15-25 тн байгалийн хадлан, 2-4тн гар тэжээл бэлтгэдэг малчин юм.

Б.Мягмар нь Улиаст багийн 6 дахь аймгийн аварга малчин юм. Үенч сумын Улиаст багийн малчид өндөр уулын бүст малаа маллаж, жилийн эцсээр 70936 тоо толгой мал тоолуулжээ.


                

                                             

ЖАРГАЛАН БАГИЙН  АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН Н.ХИДАРБАЙ

Жаргалан багийн малчин Н.Хидарбай нь мал сүргээ жилээс жилд өсгөн малынхаа таваарлаг чанар, удам угсааг сайжруулахад анхаарч ажиллахын зэрэгцээ зохих тооны мал зах зээлд борлуулан өрхийн орлогоо нэмэгдүүлж, зорилтот бүлгийн өрхийг дэмжин туслах малчнаар ажиллуулдаг малчин.

Аймгийн аварга малчин Н.Хидарбай нь 20 гаруй жил мал маллаж, малаа 5 төрөл дээр нь өсгөж байна. Н.Хидарбайнх 2 залуу малчин айл өрх малжуулж, 2019 онд 887 толгой мал тоолуулж, аймгийн аварга малчны болзлыг хангалаа.

Н.Хидарбай нь Жаргалан багийн 4 дэх аймгийн аварга малчин юм. Аймгийн аварга малчин Н.Хидарбайнх сумын төвөөс 40 км “Суварга баруун салаа” гэх газар хаваржиж, 430 гаруй төл хүлээн авсан байна.

Н.Хидарбай малынхаа чанарыг сайжруулж жил бүр сайн үйлдэр, омгийн хээлтүүлэгчээр сүргээ сайжруулахын зэрэгцээ хонин сүргээ торгууд омгийн бүтцээр бүрдүүлдэг. Ийнхүү 17 дугаар жарны хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн босгон дээр хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн, эрдэнэт мал сүргээ таван төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөж, аймаг орон нутагтаа өөрийн хувь нэмрээ оруулсан Үенч сумын малчин Н.Хидарбай түүний гэргий Е.Аягүль нар 2019 оны аймгийн аварга малчны үнэмлэх, аваргын тэмдэг, энгэрийн тууз, өргөмжлөл, үнэ бүхий зүйл мөнгөн шагналаа нэр төртэйгөөр гардан авлаа.







АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ МӨНХИЙН БАЯРТАЙ

Аймгийн аварга тариаланч М.Баяртай нь эхнэр Б.Даваасүрэнтэй 1995 онд гэр бүл болж, гэр бүлээрээ газар тариалангийн салбарт амжилт бүтээлээр дүүрэн тасралтгүй 19 жил ажиллаж, хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн босгон дээр “Аймгийн аварга тариаланч”-н шагналаа гардан авлаа.

М.Баяртай тариалангийн эзэмшлийн 10 га газрыг газар эзэмшлийн хуулийн дагуу гэрээ хийж эзэмшиж жил бүр үр тариа 2-3 га газарт тариалан жилд дунджаар нэг га газраас 13-14 цт ургац хураан авч арвайн бор гурил хийж иргэдийн хэрэгцээнд нийлүүлэхийн зэрэгцээ 2 га-д төмс, 2 га-д хүнсний ногоо тариалж сумынхаа албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэгцээнд нийлүүлдэг байна.

М.Баяртай тариалан эрхлэхээс гадна 1 га газарт чацарганы мод тарьж 2011 оноос эхлэн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хэрэгцээнд жимсээ нийлүүлж ирсэн.

Мөн жимсний модноос гадна газрын хөрсөнд сөрөг нөлөө үзүүлдэггүй бургас, гоёлын мод тарьж талбайгаа тойруулан ойн төгөл үүсгэсэн туршлагатай тариаланч юм. 






www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 62
31 / 50%
13 / 21%
11 / 18%
7 / 11%