ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ПҮРЭВГАНДИ ЖАРГАЛАНТ СУМЫН 10-Р ХЭСГИЙН ХОРООНЫ САНАЛ АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО

2020-06-24

Монгол Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ыг сонгох 8 дахь удаагийн сонгуулийн санал авах үйл ажиллагаа албан ёсоор зургаадугаар сарын 24-ний өдөр улс орон даяар эхэллээ.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 16 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хороо буюу Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн санал авах үйл ажиллагааны нээлт болж, нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Жаргалант сумын ИТХ-ын дарга Д.Бумцэнд, Тахилт багийн ахмад настан Н.Лхагва болон залуу үеийн төлөөлөл Б.Энхбаяр нар оролцож саналаа өглөө.

Ховд аймгийн хувьд сонгогчдын нэрсийн жагсаалтанд 56076 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн. Тэгвэл Жаргалант сумын тухайд 21120 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Үүнээс Тахилт багийн хувьд нийт 1268 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдэж, үүний 9 нь зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгсөн

Ховд аймгийн хэмжээнд 1173 хүн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргаснаар 96 хувь нь саналаа өгсөн байна.


www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%