ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

СУМДЫН СОНГУУЛИЙН ХОРООНЫ ДАРГА, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН АЖИЛТАН НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-06-17

Ховд аймгийн Сонгуулийн хорооноос сумдын сонгуулийн хорооны дарга, мэдээллийн технологийн ажилтан нарт зориулсан чадавхжуулах сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.  

Сургалтад Ховд аймгийн 17 сумын Сонгуулийн хорооны төлөөлөл болох 50 гаруй хүн хамрагдаж, дэлхий нийтээр тархаад байгаа шинэ төрлийн коронавирусний халдварын эрсдэлтэй үед сонгуулийн ажлыг хэрхэн зохион байгуулах талаар нэгдсэн мэдлэг, мэдээлэлтэй болсноороо онцлогтой юм.

Мөн аймгийн Сонгуулийн хороо, Тагнуулын газар, Цагдаагийн газрын хяналт дор сумдын сонгуулийн хорооны дарга, цагдаагийн хэсгийн төлөөлөгч нарт нийт 97 ширхэг “Санал тоолох төхөөрөмж”-ийг хүлээлгэн өглөө

2016 онд 48000 гаруй хүн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдэж байсан бол энэ жил 56074 болж өссөн байна. 

Ховд аймгийн хэмжээнд аймгийн Сонгуулийн хороо, 17 сумын Сонгуулийн хороо, 91 хэсгийн хороонд нийт 779 төрийн албан хаагч ажиллаж, энэ удаагийн УИХ-ын сонгуулийг зохион байгуулна. 

Аймгийн Сонгуулийн хороо Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яам, СЕХ-оос өгсөн чиглэлийн дагуу коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх журмыг баримтлан  бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.  

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%