“Тайван амгалан
Ховдчууд” хөтөлбөрийн хүрээнд аймгийн
ИТХ, Гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ЗДТГ-ын Хууль эрх зүйн
хэлтэс, Цагдаагийн газар хамтран “Камержуулалт” болзолт
уралдааныг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын
01-ний өдрийг хүртэл 4 сарын хугацаанд зохион байгуулсан.
Камержуулалт болзолт уралдаанд Ховд аймгийн 8 сум болон тухайн сумдад
үйл ажиллагаа явуулж байгаа 19 албан байгууллага, аж ахуй нэгжүүд
173.800.000 төгрөгийн өртөг бүхий 275 теле камерыг шинээр суурилуулсан
байна. Ийнхүү камержуулснаар иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг
сайжруулах, гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажилд
ахиц дэвшил гарч байгааг албаныхан онцоллоо.
Тус уралдаанд “ШИЛДЭГ
СУМ”-аар Алтай сумын ИТХ, ГХУСАЗСЗ, “ШИЛДЭГ
БАЙГУУЛЛАГА”-р “Давшилт мөрөн хоршоо”
шалгарсан бол хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй
нэгж, байгууллагуудыг амжилттай оролцуулсан Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн багийн
цагдаа, цагдаагийн дэд ахлагч
П.Элбэгдорж “ШИЛДЭГ АЛБА ХААГЧ”-аар
тус тус шалгарч, өнөөдөр аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн,
Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Э.Даваасүрэн нар гардуулан өглөө.
Камержуулалт
болзолт уралдаанд Ховд аймгийн 17
сум болон тухайн сумдад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагууд
шинээр дотор болон нийтийн эзэмшлийн гудамж, талбай хянасан теле камериудыг
тавьж, 173.800.000 төгрөгний өртөгтэй, 275 теле камерыг шинээр суурилуулсан
байна.