ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНООС ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-06-03

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 2-ны өдрөөс албан ёсоор эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Сонгуулийн хорооноос  зургаадугаар сарын 03-ны өдөр бүх сумдын сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй цахим хурал хийлээ.

Цахим хуралд аймгийн Сонгуулийн хорооны дарга, гишүүд болон сумдын Сонгуулийн хороо, зарим хэсгийн хороодын төлөөлөл болох 100 гаруй хүн хамрагдлаа.

Цахим хурлын үеэр оролцогчид сонгуулийн тухай хууль, сонгуулийн үеэр шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх журам, нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны үед болон сурталчилгааны ухуулах байранд тавих хяналт, зохион байгуулалттай холбоотой зарим тулгамдаж буй асуудлын талаар харилцан ярилцав. 

https://www.youtube.com/watch?time_continue=5&v=FUJgc93C_bQ

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%