ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНООС МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2020-05-29

Монгол Улсын Их хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журмын талаар Ховд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, аймгийн Сонгуулийн хорооны дарга Б.Сандагсүрэн мэдээлэл хийлээ.


Энэхүү журам нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 188 дугаар тогтоолоор батлагдаж, нийтлэг үндэслэл, баримтлах зарчим, нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны үед халдвараас сэргийлэх үйл ажиллагаа, нам, эвсэл, нэр дэвшигчийн ухуулах байранд халдвараас сэргийлэх үйл ажиллагаа, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх, үүрэг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагаа, санал авах байранд сонгогчийн санал авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагаа, нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа, санал авах ажиллагааны явцад сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ, эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, хариуцлага гэсэн 10 зүйлтэй журам юм.

Аймгийн Сонгуулийн хорооны дарга Б.Сандагсүрэн мэдээллийнхээ төгсгөлд сонгуульд оролцож байгаа нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч, түүний менежер, шадар туслагч, ухуулагч, ажиглагч, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, сонгуулийн хороодын ажилтан, иргэн бүр энэхүү журмыг мөрдөж ажиллахыг уриаллаа.

Та бүхэн доорх линкээр холбогдон орж журамтай танилцана уу?

https://www.legalinfo.mn/law/details/15407

https://www.legalinfo.mn/annex/details/11060?lawid=15407

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%